Буриадын тэргүүн Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн II форум дээр Буддын олон улсын форумын талаар ярив
«Буддизмын интеграц болон үнэт зүйлс өнөөгийн дэлхий ертөнцөд улам бүр өндөр ач холбогдолтой болж байна», - Алексей Цыденов цохон хэлэв.
Алексей Цыденов буддын шашинт орнуудын дэлхийн эдийн засагт оруулж байгаа хувь нэмэр, Буддын шашны олон улсын анхдугаар форумыг зохион байгуулсан туршлага, удахгүй болох дараагийн арга хэмжээний талаар мөн ярьсан байна.
- Ирэх наймдугаар сард манай улсад буддын шашны хоёрдахь удаагийн форум болж, Хятад, Монгол, Энэтхэг, Лаос, Камбож, Шри-Ланк, Вьетнам зэрэг ямар нэг хэмжээнд буддын шашинт орнуудын төлөөлөгчид хүрэлцэн ирнэ.
Энэ шашин хаа сайгүй дэлгэрсэн боловч түүхэн уг сурвалжтай, илүү өргөн түгэж дэлгэрсэн улс орнууд бий. Та бүхнийг бүгдийг Буриад улсад болох буддын шашны форумд урьж байна, -гэж Алексей Цыденов үгээ төгсгөв.
Буддын шашны олон улсын II форум наймдугаар сарын 12-14-нд Улаан-Үд хотод болох бөгөөд Орос дахь буддын шашинтнуудын нийгэмлэг үүсэн байгуулагдсаны 260 жилийн ойд зориулагдан зохион байгуулагдах юм.