Оросын газар зүйн нийгэмлэг Тувагийн нутгаар хийсэн аяллын тухай VR-кино толилууллаа
Тус бүгд найрамдах улсын нутаг даяар, тэр дундаа хамгийн алс бөглүү хязгааруудад хийсэн өргөн хүрээтэй зураг авалтын үр дүнд «Тувагаар аялсан нь» мини цуврал болон «Тува. Шамбалын орны үүд» олон ангит кино гарчээ.
Оросын газар зүйн нийгэмлэг «Дөрвөн тэнгэр» зургийн багтай хамтран өнгөрсөн зун Тувагийн тухай анхны 360 хэмийн кинонуудыг авчээ. Одоогийн байдлаар, тус багийнхан «4 тэнгэр» -ийн ерөнхий захирал Дмитрий Степанюкийн удирдлага дор VR порталынхаа пост-продакшнийг хийж дуусгасан, үзэгчдэд толилуулахад бэлэн болжээ.
Гэрээсээ гаралгүйгээр эсвэл дэлхийн хаанаас ч гэсэн Тува оронтой танилцах боломжийг VR- технологийн тусламжтай бүтээсэн Оросын газар зүйн нийгэмлэгийн энэхүү цуврал олгох юм. Виртуал аялагч нь технологийн тусламжтайгаар юмсыг ойртуулж нарийвчлан харахаас авахуулаад түүхэн газруудыг үзэж харж, орчин тойрныг нь судалж, Тувагийн домог түүхүүд дотор нь орсон мэт эвтэй байрлалаас үзэж сонирхох боломжийг олгоно.
Алс хязгаараас авахуулаад Тувагийн нийт нутаг даяар өргөн цар хүрээтэй зураг авалт хийсний дүнд “Тувагаар аялсан нь” бичил цуврал болон “Тува. Шамбалын орны үүд” хэмээх цуврал бүтээл төржээ. Үзэгчид Азийн төвийг харж, Орос дахь хамгийн том Буддагийн хөшөө, домгийн нуур Сүүт гол, угсаатны соёлын “Алтан булаг” цогцолбор, мөн тэрчлэн агуу Енисей, нойрсож буй галт уулс болон бусад үзэсгэлэн төгөлдөр газар орнуудыг үзнэ.
Тус VR-төсөл Тувагийн нийт газар нутгийг бүрэн хамарч, өнцөг булан бүрийн онцлогийг харуулна. Зургийн багийнхан Монгун Тайга, Бай Тайга, Тожа нуур зэрэг хүрч очиход нэн бэрх газруудад очсоны зэрэгцээ Тувагийн олон өнгө төрхийг бүрэн төгс харуулах үүднээс нутгийн иргэдтэй бас яриа хөөрөө өрнүүлсэн байна.
Бүгд найрамдах Тува улсаар 360 форматаар мультимедиа аялал хийх боломжийг Москва хотын ВДНХ дахь “Россия” үзэсгэлэнд байрлаж буй Тувагийн талбарт олж авах боломжтой. Энэ сарын 8-ныг хүртэл хүссэн хүн бүр VR нүдний шилний тусламжтай Тува улсад зорчиж, тэндэхийн байгаль, соёлын ер бусын өв дурсгалуудтай танилцах боломжтой. Мөн дээрх кинонуудыг Москва дахь Тувагийн Бүгд найрамдах улсын Бүрэн эрхт төлөөлөгчийн газрын сайт болон “Мир географии” порталаар орж үзэж болно.