ОХУ, БНХАУ болон Монголын Гадаад хэргийн сайд нар эдийн засгийн нэгдсэн коридор байгуулах асуудлыг хэлэлцэв
Талууд гурван улсын хамтын хүчин чармайлт Азийн бүс нутагт энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэж дүгнэв.
ОХУ-ын гадаад хэргийн сайд С.В.Лавров, БНХАУ-ын гадаад хэргийн сайд Ван И, Монгол улсын Гадаад хэргийн сайд Б.Батцэцэг нар ШХАБ-ын гишүүн орнуудын Зөвлөлийн хуралдааны талбарт Астана хотноо (Казахстан улс) долоодугаар сарын 3-нд уулзалт хийжээ.
Тэд өргөн хүрээний асуудлуудыг хэлэлцэх явцдаа янз бүрийн салбар дахь гурван талт хамтын ажиллагааг өргөжүүлэх, хамтын ажиллагааны хөгжлийн Замын зураг болон Орос-Монгол-Хятад эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэх, бас энэхүү хэтийн төлөв бүхий форматыг цаашид хөгжүүлэхэд тэргүүлэх чиглэлүүдийн талаар ярилцав.
Найрамдалт, сайн хөршийн, иж бүрийн стратегийн түншлэлийн харилцаагаар холбогдсон гурван улсын хамтын хүчин чармайлт Азийн бүс нутагт энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулах боломжтойг талууд цохон тэмдэглэжээ.