Буриадад бактерийн эсрэг үйлчилгээтэй түрхлэг бүтээнэ
Буриад улсын Хөдөө аж ахуйн академи болон Д.Банзаровын нэрэмжит Буриадын улсын их сургууль хумсан цэцэг буюу календула цэцгийн эфирийн тосонд суурилсан эмчилгээний гоо сайхны бүтээгдэхүүн бүтээхээр хамтарсан эрдэм шинжилгээ-судалгааны ажил явуулж байна.
Мөн эдгээр их сургууль эмийн ургамал судлалаар дээд боловсролын, нэмэлт мэргэжлийн боловсролын болон практик бэлтгэл, оюутны дадлагын хөтөлбөрийн сүлжээ боловсруулахад хамтрахаар төлөвлөжээ.
Бактерийн эсрэг үйлчилгээтэй тосон түрхлэгийг Буриад улсын ХАА-н Академийн эрдэмтдийн гаргаж авсан түүхий эдэд түшиглэж гаргах юм байна. Энэ боловсруулалт нь «Приоритет-2030» хөтөлбөрийн хүрээнд явагдах ажээ.