Үндэсний баяр наадмын үеэр Монголын ихэнх хилийн боомт ажиллахгүй
Төмөр замын болон агаарын хилийн боомтууд ердийн горимоор ажиллана.
Монгол улсын гол баяр -Үндэсний их баяр наадмын үеэр Оростой залгаа хил дээрх томоохон авто тээврийн боомт Алтанбулагийнхаас бусад ОХУ болон БНХАУ-тай хил залгаа ихэнх боомт ажиллахгүй. Тус улсын Хил хамгаалах ерөнхий газраас энэ тухай мэдээлсэн байна.
"Монгол улсын Үндэсний гол баяр Наадмын өдрүүдийг бүх нийтийн амралтын өдрүүд болгосонтой холбоотойгоор долоодугаар сарын 11-нээс 16-ны өдрүүдэд хилийн боомтуудын дийлэнх олонх нь ажиллахгүй. Харин төмөр замын болон агаарын хилийн боомтууд ердийн горимоор ажиллах болно. Тэрчлэн ОХУ-тай залгаа хилийн Алтанбулаг боомт 24 цагийн үйл ажиллагаа явуулна”, - гэж тус Хилийн албанаас мэдээлжээ.
Өмнө нь тус албаны зүгээс, энэ сарын 5-нд Томск хотоос гараанд гарах “Торгоны зам” олон улсын авто уралдаанд оролцогчдыг машинд шалгалт явуулахтай холбоотойгоор Баян-Өлгий аймгийн Оростой залгаа боомтыг долоодугаар сарын 9-ний өдрөөс ажиллахгүй болохыг зарласан юм.
Тус хилийн боомт нь долоодугаар сарын 15-наас ердийн цагийн хуваарийн дагуу ажиллаж эхлэх ажээ. Дараа нь тус боомт долоодугаар сарын 19-нд буюу авто уралдаанд оролцогчдыг Орос руу буцаж хил гарах үеэр зорчигч нэвтрүүлэлтийг түр зогсоох юм байна. Монгол улсын ОХУ-тай залгаа 3,5 мянган км хилийн дагуу нийт 16 хилийн боомт байдгаас 10 нь байнгын ажиллагаатай. Тэдгээрийн 10 нь авто тээврийн, 2 нь төмөр замын боомт юм.