Дэлхийн банк Монгол улсыг дунджаас дээш орлоготой орны зэрэглэлд оруулав
Монгол улс 2014 оноос хойш анх удаа дунджаас дээш орлоготой орнуудын зэрэглэлд багтаж буй нь энэ болохыг тус улсын Сангийн яам мэдэгджээ.
Дэлхийн банк 2024 оны санхүүгийн жилд Монгол улсыг дундаас дээш орлоготой орнуудын тоонд оруулж зэрэглэл ахиулсаныг тус улсын сангийн яам зарлав.
Тус яамны Лхагва гарагт нийтлүүлсэн мэдэгдлээс үзвэл, энэ нь Монгол улс 2014 оноос хойш анх удаа дунджаас дээш орлоготой орны ангилалд багтаж буй хэрэг юм байна.
Дэлхийн банкны зүгээс дэлхийн улс орнуудыг орлогын түвшнээр нь бага орлоготой, дунджаас доогуур орлоготой, дунджаас дээгүүр орлоготой болон өндөр орлоготой гэж дөрвөн бүлэгт хуваан авч үздэг.
Энэ зэрэглэлийг жил болгон, өмнөх хуанлийн жилд нэгж хүн амд оногдох үндэсний нийт бүтээгдэхүүний хэмжээг харгалзаж долоодугаар сарын 1-нд шинэчлэн тогтоодог юм.
Монгол улсын нэгж хүн амд ногдох орлого 4950 доллар байгаа нь дэлхийн эдийн засгийн рейтингд чансаа ахих боломжийг бүрдүүлжээ.
2023 онд Азийн энэ улсын ДНБ-ий хэмжээ 7,0 хувиар нэмэгдсэн дүн үзүүлсэнийг тус улсын Үндэсний статистикийн газрын шинэчилсэн мэдээ харуулж байна.
Дэлхийн банк Монголын эдийн засгийг 2024 онд 4,8 хувиар өснө гэж тооцоолжээ.
В сюжете: МонголияВсемирный банкэкономика Монголии