Орос-Монголын хамтарсан “Сэлэнгэ” хээрийн сургууль Халх голын байлдааны талбаруудад явагдана
Цэргийн сургуулилалтын үеэр олон улсын терроризмтой тэмцэх хамтарсан үйл ажиллагааг боловсруулна.
Орос, Монголын хамтарсан жил тутмын “Сэлэнгэ” цэргийн сургуулилалтыг Японыг бут цохисон Халх голын ялалтын 85 жилийн ойд зориулж Дорнод аймгийн нутагт тулаан болж байсан газруудад наймдугаар сарын 18-26-ны өдрүүдэд явуулна. Монгол улс дахь ОХУ-ын ЭСЯ-ны цэргийн атташе, хошууч-генерал Павел Петрунин энэ тухай мэдээллээ.
"Орос-Монголын цэргийн хамтарсан “Сэлэнгэ” сургуулилалт 2024 онд Японыг ялсан Халх голын байлдааны ялалтын 85 жилийн тэмдэглэлт ойд зориулагдаж байна. Дорнод аймгийн нутагт дайн тулаан болж байсан газруудад тус сургуулилалт явагдана. Дорнод аймгийн төв Чойбалсан хотод тус тэмдэглэлт ойд зориулсан баяр ёслол болно”, - гэж оросын цэргийн атташе ярилаа.
Түүний мэдээлснээр, тус цэргийн сургуулилалт нь олон улсын терроризмтой тэмцэх хамтарсан арга хэмжээг боловсруулах зорилготой байна. Хоёр улсын цэргийн албан хаагчид төрөл бүрийн тактикийн арга хэрэгслүүдийг ашиглан болзолт хууль бус зэвсэгт бүлгүүдийг устгах юм. Түүнд ОХУ-ын Дорнод цэргийн тойргийн хэд хэдэн анги салбар оролцох юм байна.
В сюжете: РоссияМонголиявоенные учения