«Чулуунд шарсан Агын хонины мах.Хорхог» хоол зоогийн наадамд 12 мянга гаруй зочид цугларчээ
Наадмын Гран-При шагналыг Өвөр Монголын баг хүртэв.
Наадмын үйл ажиллагаа наймдугаар сарын 14-нд «Кочевник» жуулчны баазад болов. Агын тойргийн районууд, Буриадтай хөрш зэргэлдээ Монгол болон Хятад улсаас уралдаанд оролцогчид өглөө эртээс эхлэн амтлаг зоог бэлтгэх ажиллагаандаа оржээ.
Наадмын нээлтийн ёслолд оролцогч зочид гийчдийг өндөр хүндтэй эрхмүүд угтан авав. Өвөр Байгалийн хязгаарын засгийн газрын дэд дарга, Агын буриадын тойргийн захиргааны дарга Базар Дугаржапов бүгдэд нь баярын мэндчилгээ дэвшүүлж, «Чулуунд шарсан Агын хонины мах. Хорхог» хоол зоогийн наадам нээгдсэнийг зарлав.
«Тус наадам манай нутгийнхны хүсэн хүлээдэг, дуртай баярын нэг болжээ. Өнөөдрөөс мөн, бүс нутаг дундын үйл явдал болж, үндэсний төслийн хүрээнд холбооны санхүүжигддэг болж байна. Энэ наадмыг зохион байгуулахыг манай хязгаарын засгийн газар, эдийн засгийн хөгжлийн яам дэмжлээ », -гэж тэр мэдэгдэв.
Наадмын дүн
БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шэнэхээний баг наадмын Гран-при шагналыг хүртэв. Хамгийн өндөр настай оролцогчид - 65 настай Чаогэ Тубаяр, гэргий, 64 настай Дарима нар байв. Тэд өөрсдийн бизнестэй аж.
Нэгдүгээр байрт – Агын район, Хойт Ага суурингийн баг. Багийг суурингийн гал унтраах хэсгийн ахлах жолооч, «Хойто-Ага» суурингийн Зөвлөлийн депутат Дондоков Доржи Владимирович, Агын районы Бүс дундын орон нутгийн соёлын байгууллагын эрхлэгч, Өвөр Байгалийн хязгаарын ахмад Ральдина Валентина Дамдиновна төлөөлөв.
2 байрт – «Агинск суурин»-аас оролцсон Рабданов Содном Солбонович гэргий Туяна нар. Содном нь Өвөр Байгалийн аврах, гал унтраах албанд аврагч ажилтай. 3 хүүхэдтэй.
3 байрт – Монгол улсын Дорнод аймаг, Чойбалсан хотын баг. 37 настай, хувиараа бизнес эрхлэгч Батбаатар , өөрийн эгч Мөнхцэцэгийн хамт иржээ.
Тусгай шагнал хүртсэн багууд:
- Могойт район, Ушарбай суурингаас оролцогч Алексей болон Цыбжит Хорёновынх. Алексей төрөлх сууриндаа малын эмч ажилтай, владелец хувиараа туслах аж ахуй эрхлэгч, хоньчин. Эхнэр, 3 хүүхэдтэй
- Дульдургин район, Таптанай суурин, Бато, Туяна Лубсановынх, өрхийн тэргүүн Агын тойргийн томоохон фермер бол, эхнэр Туяна Туяна – глава «Таптанай» суурингийн захиргааны дарга, 5 хүүхэдтэй.
- Бүгд найрамдах Буриад улс, Баргузин район, Хялгана суурин, наадмын хамгийн залуу, 29 настай оролцогч Балданов Василий Степанович. Тус наадамд хоёрдахь жилдээ оролцож байгаа, хоньчин, арьс боловсруулах бизнес эрхлэгч. ВКонтакте нийгмийн сүлжээнд Хонишон (Хоньчин нэрээр блог хөтөлдөг. Түүний туслагчаар хувиараа үйлдвэрлэл эрхлэгч, бяслаг үйлдвэрлэгч Бальжинимаева Арюухан оролцов.
- Чит район, суурин Арахлей, орон нутгийн буддын шашны «Луван Жалва» байгууллага (дарга Дамбаев Жаргал Цыренжапович). Оролцогчид: жолооч ажилтай Дашидондоков Баяр болон Цыдендоржиева Соелма.