Монголын сургуулиудад орос хэлний оронд англи хэлийг үндсэн гадаад хэл болгон заана
Шинэ хичээлийн жилд Монголын ихэнх дунд сургуульд англи хэлийг үндсэн гадаад хэл болгон судална.
Монголын Боловсролын яамны мэдээгээр, ирэх хичээлийн жилд Монголын ихэнх дунд сургуульд англи хэлийг үндсэн гадаад хэл болгон зааж эхэлнэ.
Өмнө нь ихэнх сургуульд орос хэл заадаг байжээ.
Боловсролын яамны сайд П.Наранбаяр энэ шийдвэрийнхээ талаар мэдээлсэн байна. ЕБС-ийн гуравдугаар ангиас эхлэн англи хэлийг үндсэн гадаад хэл болгож нэвтрүүлнэ гэж asiarussia.ru эх сурвалжид тулгуурлаж энэ тухай мэдээлэв. Шинэ хичээлийн жилд Pearson English хөтөлбөрийг 100 сургуульд танхимаар болон зайны сургалтаар нэвтрүүлэх юм.
Монгол улс англи хэлний багш нарыг хилийн чанадад, тэр дундаа Филиппинд магистрын хөтөлбөрүүдэд хамруулж бэлтгэхээр төлөвлөжээ. Түүнээс гадна АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкений Монгол дахь айлчлалын үеэр амалсаны дагуу Улаанбаатар хотноо АНУ-ын дэмжлэгээр багш нарт зориулсан англи хэлний төв нээх юм.
Монгол улсын парламент 2023 оноос дунд сургуулиудад англи хэлийг үндсэн гадаад хэл болгох тухай заасан хууль баталсан юм.
В сюжете: Монголияшколаанглийский язык