Орос болон хятадын сэлэгчид «Найрамдал 2024» олон улсын дасгал сургуулилалтад оролцов. ФОТО
«Дружба 2024» орос-хятадын дасгал сургуулилалт 8 дугаар сарын 15-нд Өвөр Байгалийн Арахлей нуур дээр болов.
«Энэ удаагийн сэлэлт туршилтынх байсан бөгөөд ирэх жил бид жинхэнэ тэмцээн зохион байгуулахаар тохирлоо. Манай зочдын сэтгэл их нийцсэн тул ирэх онд 100 хүнтэй баг бүрдүүлж ирэхээр шийдсэн. Тэднийг тэсэн ядан хүлээж байна», - гэж зохион байгуулагч Сергей Иванов ярив.
Энэ удаад Хятадаас мэргэжлийнхэн болон сонирхогчид хүрэлцэн иржээ. Тэр дундаа задгай усанд сэлж сурч байгаа, улмаар Өвөр Байгальд ирж, Арахлей нуурын усанд сэлж үзэх зорилготой ахимаг насныхан ч мөн ирсэн байлаа.