ОХУ, Монгол улсын зэвсэгт хүчний хамтарсан “Сэлэнгэ-2024” хээрийн сургууль Монголд эхлэв
Монгол улс, ОХУ-ын зэвсэгт хүчний хамтарсан “Сэлэнгэ–2024” тактикийн хээрийн сургууль Чойбалсан хотын ойролцоох хээрийн хуарангийн дэвсгэр газарт эхэллээ.
ОХУ-ын Дорнод цэргийн тойргийн хэвлэлийн албанаас мэдээлснээр, Монгол улсын нутаг дэвсгэр дээр анх удаа гадаад улсын зэвсэгт хүчний оролцоотой олон төрөлт сургуулилалт болж байна. Туг мандуулах ёслолын үеэр оролцогч хоёр улсын төрийн далбааг мандуулж, төрийн дуулал эгшиглүүлэв. Туг мандуулах ёслолыг тактикийн бүлгүүдийн дарга Равиль Тукаев, Б. Галбадрах нар гүйцэтгэжээ.
"Энэ удаагийн сургууль манай эцэг өвгөдийн ялгуусан уламжлалд үргэлжлэл болж, орос-монголын харилцааг шинэ шатанд дэвшүүлж, бүс нутгийн аюулгүй байдлыг бэхжүүлэхэд чиглэсэн үр бүтээлч, чанарлаг хамтын ажиллагаанд тус дөхөм үзүүлнэ гэж итгэж байна. Тэрчлэн энэ удаа бид анх удаа тактикийн сургуулилалтаас цэргийн төрөл хоорондын сургуулилалтын түвшинд шилжсэнтэй холбогдуулж бүх оролцогчдод баяр хүргэхийг хүсэж байна. Энд бараг бүх төрлийн цэрэг ирсэн байна", - гэж Дорнод цэргийн тойргийн командлагчийн орлогч, хурандаа Иван Тараев оролцогчдод хандаж хэлсэн үгэндээ онцлов.
Тус сургууль нь олон улсын терроризмтой тэмцэхэд чиглэсэн бөгөөд Халх голын байлдаанд зөвлөлт-монголын дайчид японы милитаристуудыг ялсаны 85 жилийн ойн босгон дээр болж байна. Цэргийн тойргийн хэвлэлийн албанаас тодотгосноор, "энэ жилийн анхны төрөл хоорондын цэргийн сургуулилалтад ОХУ болон Монгол улсыэ зэвсэгт хүчний хуурай замын, Агаар-Сансрын хүчний, тусгай хүчний анги салбаруудын 700 орчим цэрэг дайчид, 200 орчим нэгж цэргийн техник хамрагдан оролцож байна".
Ёслолын ажиллагааны төгсгөлд Орос, Монголын уран бүтээлчид, хоёр улсын цэргийн албан хаагчдын оролцсон соёл урлагийн хөтөлбөр болов.
Энд дурьдахад, орос-монголын цэргийн хамтарсан “Сэлэнгэ-2024”сургуулилалт онцгой ач холбогдолтойд тооцож байна. Учир нь тус цэргийн сургуулилалт олон улсын терроризмтой тэмцэхэд чиглэсний зэрэгцээ Халх голын байлдаанд зөвлөлт-монголын дайчид японы милитарист хүчнийг ялсаны 85 жилийн ойн босгон дээр болж байна.
В сюжете: РоссияМонголиявоенные ученияСеленга-2024