Буриадын бүжиг дэглээч Монгол улсын соёлын тэргүүний ажилтан цол хүртэвм
Дорж Дугаржапов нь Буриадын угсаатны соёлын “Найрамдлын жингийн цуваа” наадмыг санаачлагчдын нэг гэдгээрээ алдартай.
Буриадын Бүгд найрамдах улсын соёлын гавьяат зүтгэлтэн, Бүжгийн хүрээлэнгийн профессор, нэртэй бүжиг дэглээч Дорж Дугаржапов Монгол улсын соёлын тэргүүний ажилтан цол тэмдэг хүртжээ.
– Өчигдөр Олон улсын өв соёлын “Нүүдэлчин” наадмын хаалт дээр над Монгол улсын “Соёлын тэргүүний ажилтан” хэмээх хүндтэй цол гардууллаа. Монгол улсын соёлын сайд хатагтай Ч.Номинд, Монгол улсын Соёл урлагийн их сургууль болон Бүжгийн хүрээлэнгийн анд нөхөд, мэргэжил нэгтнүүддээ би чин сэтгэлээсээ талархаж байна.
Над ийм эрхэм хүндэтгэл үзүүлсэнд гүнээ догдолж би нүүдэлчин ард түмнүүдийн өвөрмөц өв уламжлалыг хадгалж, түгээн дэлгэрүүлэх, Орос, Монголын хамтын ажиллагааг хөгжүүлэн бэхжүүлэх үйлсэд цаашид хичээн ажиллах болно. Би маш их баяртай байна!!! – гэж эрхэм багш тэрээр нийгмийн сүлжээнд бичжээ.
Доржо Дугаржапов нь Буриадын угсаатны соёлын “Найрамдлын цуваа” наадмын санаачлагчдын нэг гэдгээрээ алдартай нэгэн юм.