Орос, Монголын цэргүүд «Найрамдлын цэцэрлэгт» мод тарив
Зөвлөлт-монголын дайчид милитарист Японыг ялсан Халхын голын ялалтын 85 жилийн ойд энэ арга хэмжээг зориулжээ.
Орос, Монголын цэрэг дайчид Халхын голын байлдаанд милитарист Японыг ялсаны 85 жилийн ойг тохиолдуулан «Найрамдлын цэцэрлэгт» мод тарьж, тусгаар бүрэн эрхт улсаа хамгаалсан эцэг өвгөдийнхөө дурсгалд хүндэтгэл үзүүлэв.
“Сэлэнгэ-2024” олон улсын хээрийн сургуулийн үеэр «Чойбалсан» цэргийн хүрээнд болов. Цэргийн албан хаагчид 85 суулгац тарьжээ.
«Халхын голын байлдаанд манай цэрэг дайчдын байгуулсан ялалт Аугаа их эх орны дайны эхний саруудын үйл явдлуудад хүчтэй нөлөө үзүүлсэн бөгөөд өдгөө бид эцэг өвгөдийнхөө үйл хэргийг үргэлжлүүлж, бид бүхний нүдэн дээр, бидний шууд оролцоотой өрнөж буй түүхэн үйлсийг бүтээж байна. Манай арга хэмжээний бүх оролцогчдод урт нас, удаан жаргал, өнө мөнхийн энх тайвныг хүсэн ерөөе. Баярлалаа!», - гэж оросын талаас сургуулилалтыг удирдаж буй Михаил Никитин цэргийн албан хаагчдад хандаж хэлэв.
Ёслолын арга хэмжээнд Монгол улсын зэвсэгт хүчний жанжин штабын нэгдүгээр орлогч дарга Ж. Өсөхбаяр, ОХУ-ын Дорнод цэргийн тойргийн командлагчийн цэргийн олон улсын хамтын ажиллагаа эрхэлсэн орлогч Иван Тараев болон Монгол, Оросын Зэвсэгт хүчний ангиудын штабын офицерууд, цэрэг дайчид оролцов.
«Энэхүү үйл ажиллагаагаараа хоёр улсын цэрэг дайчид Монгол улсын ойн нөөцийг сэргээж, байгаль хамгаалах зорилготой, мөн цөлжилтийн эсрэг “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрт мөн хувь нэмрээ орууллаа”, - гэж Дорнод цэргийн тойргийн хэвлэлийн алба мэдээлжээ.