Х.Цолмон: «Би Умард туйлд ирлээ!»
Монголын есдүгээр ангийн сурагч «Росатом» компанийн төсөлд оролцож байна.
Г.Плехановын нэрэмжит Оросын эдийн засгийн их сургуулийн Улаанбаатар дахь салбарын 9-р ангийн сурагч Х.Цолмон “Мэдлэгийн мөс зүсэгч” нэртэй 5 дахь удаагийн эрдэм шинжилгээ-гэгээрлийн экспедицийн бүрэлдэхүүнд багтан “Росатом” компанийн төсөлд оролцож байна.
Мурманск хотоос замд гарсан тус экспедиц хэдийн Умард туйлд хүрчээ.
Танин мэдэхүйн энэхүү аялалд оролцогчид Дэлхийн хамгийн умард цэгт өөр өөрсдийн улсын далбааг хүргэсэн бол, Х.Цолмон Монгол улсын далбааг мандууллаа.
Аялалд оролцогчдыг мөсөн дээр хөл тавьсан даруйд нь “Хамгийн умардын лекцийн танхим”-д лекц толилуулжээ. Сурагчдыг Умард туйлд амжилттай буусанд атомын мөс зүсэгч «50 лет Победы» хөлөг онгоцны ахмад Руслан Сасов мөн баяр хүргэсэн байна.
Умард туйлын экспедицид нийт 63 авьяаслаг сурагч оролцсоны дунд, “Росатом” компани атомын технологийн төслүүдээ танилцуулж буй 10 орны (Армени, Узбекистан, Казахстан, Кыргызстан, Беларусь, Монгол, Унгар, Энэтхэг,Хятад, ӨАБНУ) төлөөлөл багтжээ.
В сюжете: РоссияМонголияэкспедицияРГО