Хурамхаан аймаг өөрийн нэрийн хувцасны брэндтэй болжээ
Бизнес эрхлэгч залуу гэр бүл өөрсдийн гэсэн хувцасны брэнд үүсгэсэн нь Бүгд найрамдах улсдаа танигдах болжээ.
Курумкан аймгийн бизнес эрхлэгч залуу гэр бүл Жаргал болон Эржена Базаровынх хувцасны брэнд бий болгосон нь “Жижиг дунд үйлдвэрлэл” үндэсний төслийн хүрээн дэх улсын дэмжлэгийн ачаар Буриад даяар танигдах болж байна.
“Самхаг сагаан ууланууд” – хэмээн эхэлдэг Курумкан аймгийн албан бус сүлд дууллын үгнээс санаа авч брэндийнхээ нэрийн тэмдгийн нэг хэсгийг тэд “UULA” хэмээн нэрлэжээ. Жил хагас гарны өмнө гэр бүлээрээ хоол зоог барьж байх үеэр төрсөн энэ санаагаа тун ч бүтээлчээр хөгжүүлжээ. Өөрсдийн таних тэмдгийг боловсруулан үйлдвэрлэлээ эхлүүлсэн байна. Санаа нь ч эрэлт өндөртэй байв. Өнөөдөр тус брэндийн таних тэмдэг аймгийнхаа хүрээнээс хальж танигджээ.
Залуу үйлдвэрлэгчдэд улсаас дэмжлэг үзүүлсэний зэрэгцээ “Мой бизнес” төв төрөл бүрийн хурал чуулган, яармаг худалдаандаа урин оролцуулах болж, орон нутгийн UULA брэндийн хувцсыг Буриад даяарын иргэдийн дунд эрэлт ихтэй байна.
Үйлдвэрлэгчид дан хувцас үйлдвэрлэхээр үйл ажиллагаагаа хязгаарласангүй. Төрөл бүрийн гоёлын эд хэрэгсэл мөн үйлдвэрлэж байна.
- Бид нар болон уулсын дүрс бүхий өөрсдийн нэрийн лааны захиалсан нь өвөл хаврын сэрүүнд айл гэрт тав тух, дулааныг авчраасай хэмээн мөн л нутгийн зон олондоо зориулсан хэрэг. Курумканчууд - нутаг орондоо их элгэмсүү зон олонтой, манай барааг дуртайяа худалдан авдаг, - гэж Жаргал, Эржена Базаровынхон ярьж байна.
Барааныхаа өөрийн өртгийг бууруулахын тулд тэд удахгүй, хатгамлын машин худалдаж авахаар төлөвлөжээ.
В сюжете: БурятияКурумканский районодежда