ОХУ-ын цэргийн албан хаагчид “Сэлэнгэ-2024” хээрийн сургуулийн явцад Монголын соёлтой танилцав
Цэргийн хээрийн сургуулийн "Чойбалсан" полигонд орон нутгийн чуулгууд тоглолтоо сонирхуулж, ардын дуу хуур, бүжгийн тоглолтуудаар үзэгчдийн хөгжөөв.
Дорнод аймгийн Чойбалсан хотын ойролцоо болж байгаа “Сэлэнгэ-2024” цэргийн хамтарсан сургуулийн хүрээнд зохион байгуулсан Монголын өдрийн үеэр оросын цэргийн албан хаагчид монгол үндэсний урлаг соёл, ёс уламжлалтай танилцлаа гэж Оросын Дорнод цэргийн тойргийн хэвлэлийн албанаас мэдээллээ.
“Сэлэнгэ-2024” цэргийн хамтарсан сургуулийн хүрээнд бид Монголын өдрийг зохион байгууллаа. Энэ арга хэмжээний үеэр бид өөрсдийн үндэсний хоол зоог, үндэсний дуу хуур, бүжиг наадмаа танилцууллаа”, - гэж Монголын Зэвсэгт хүчний цэргийн албан хаагч Г.Итгэл ярьсныг уг мэдээлэлд мөн иш татан дурьджээ.
Хээрийн сургуулилалтын "Чойбалсан" полигоны тайзнаа ардын дуу хуур хадаж, орон нутгийн чуулгууд бүжиг наадмын үзүүлбэрүүдээрээ үзэгчдийн хөгжөөв,- хэмээн asiarussia.ru эх сурвалжид тулгуулан мэдээлсэн байна. Дараа нь хоёр орны төлөөлөгчид монгол үндэсний бөхийн барилдаан, нум сум харваа, шагай харвах зэрэг наадам наадгай наадаж хүчээ сорив. Эдгээр наадамд шалгарсан цэргийн албан хаагчдад бэлэг дурсгалын зүйлс гардуулжээ. Монголын цэргийн албан хаагчид тун удахгүй оросын соёл, ёс заншилтай танилцаж, орос хоол зоог амталж, Буриадаас хүрэлцэн очсон “Сэлэнгэ” чуулгын тоглолтыг үзэж сонирхох юм.
В сюжете: РоссияМонголиявоенные ученияСеленга-2024