Монгол дахь Халхын голын байлдааны талбарт 2039 онд хаягласан захидал үлдээжээ
Захидлыг Халхын голын ялалтын 100 жилийн ойгоор нээнэ.
Олон улсын залуучуудын «Дурсамж цаг хугацаанаас хүчтэй» зургаадахь удаагийн экспедиц Чойбалсан хотоос маршрутын гол цэг болох Халхын голын байлдаан болсон газрууд руу хүрэх хамгийн хүнд замаа тууллаа. Экспедицийг зохион байгуулагчид 2024 оны наймдугаар сарын 27-нд энэ тухай мэдээлэв.
Аяллын оролцогчид байлдаан болсон газрууд дахь зөвлөлт-монголын дайчдын хөшөөнд цэцэг өргөж, Баянцагааны өндөрлөгийг эзлэх уламжлалт алхалтыг хийжээ. 2004 онд анхны экспедицийнхний үлдээсэн дурсгал болох их бууны сумны хонгионы дэргэд, Байгаль хавь болон Монголын залуус цаг хугацааны бортогонд өөрсдийн захидлыг үлдээлээ. Түүнийг 2039 онд Халхын голын ялалтын 100 жилийн ойгоор нээх юм.
"2004 оны манай анхны экспедицийн дурсгалын тэмдэг болсон их бууны сумны хонгионы дэргэд бид бортогыг үлдээлээ. Орос, Монголын залуучууд захидалдаа, үе тэнгийнхний хамтаар Халхын гол руу хийсэн аяллын сэтгэгдлээ хуваалцаж, эцэг өвгөдийн дурсгал, манай хоёр ард түмний ахан дүүгийн харилцаа, найрамдлыг хүндлэн эрхэмлэх захиасаа бичиж үлдээсэн юм", - гэж “Монголын ахан дүүсийн Эрхүүгийн нийгэмлэг” бүс нутгийн олон нийтийн байгууллагын орлогч дарга Антон Просекин ярив.
Халх гол суманд аяллын багийнхны заавал очих ёстой нэг газар нь 2019 онд Эрхүү мужийн иргэдээс бэлэглэсэн Георгий Жуковын хөшөө юм. Энэ нь Эрхүү хотод байдаг хөшөөний уран бүтээлчийн өөрийн бүтээсэн хуулбар юм.
Наймдугаар сарын 26-нд аяллын багийнхан Чойбалсан хотод мөн Ялалтын маршал Георгий Жуковын хөшөөний нээлтэд оролцсон юм. Аяллын олон «ВЕТЕРАН» сангийн удирдагчид Олег Торский, Андрей Сараев нар Монгол улсын Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт, Монгол улсад суугаа ОХУ-ын элчин сайд Алексей Евсиков болон бусад албаны хүмүүсийн хамтаар хөшөөнд цэцэг өргөв.
— Зүүн Европ дахь зөвлөлтийн дайчдын хөшөө дурсгалуудыг буулгаж байгаа өнөөгийн геополитикийн нөхцөлд ийм хөшөө нэмэгдэж байгаа цөөхөн газрын нэг нь Монгол улс болж байна, - гэж Алексей Евсиков хэлэв.
Хөшөөг нээх ёслолын дараа аялалд оролцогчид Халхын голын Ялалтын 85 жилийн ой, орос-монголын цэргийн хамтарсан “Сэлэнгэ-2024” сургуулийн хаалтад зориулсан Монгол, Оросын цэргийн анги салбаруудын ёслолын парадад оролцов.
В сюжете: РоссияМонголияХалхин-Голкапсула времени