Эрхүүгийн мэс засалч Монгол улсын төрийн дээд шагнал хүртэв
Орос-Монголын харилцаанд үнэтэй хувь нэмэр оруулсаны учир Юрий Козлов энэхүү хүндтэй шагналыг гарджээ.
Оросын ШУА-ын сурвалжлагч гишүүн, Сибирийн Холбоонй тойргийн хүүхдийн ерөнхий мэс засалч, Эрхүү мужийн хүүхдийн клиник эмнэлгийн ерөнхий эмч Юрий Козлов Монгол улсын төрийн дээд шагнал -Алтан гадас одонгоор энгэрээ мялаажээ.
Сибирийн энэ мэс засалч орос-монголын харилцааны хөгжилд хувь нэмэр оруулсаны учир Монгол улсын ерөнхийлөгч Ухнаагийн Хурэлсүхийн зарлигаар тус одонг хүртсэн тухай asiarussia.ru эх сурвалжид тулгуурлан уламжилсан байна.
«Манай хүүхдийн эмнэлэг монголын эмч нартай идэвхтэй хамтран ажилладаг. Тухайлбал, мужийн захирагч Игорь Кобзев тэргүүтэй бүс нутгийн төлөөлөгчдийн Улаанбаатарт хийсэн айлчлалын хүрээнд өнгөрсөн хавар бид монгол хүүхдүүдэд хэд хэдэн мэс засал хийсэн юм. Мөн дараа нь өөр дөрвөн хүүхэд Эрхүүд манай эмнэлэгт мэс заслын эмчилгээ хийлгэсэн. Тэдний хоёр нь робот ажиллагаат цогцолборын тусламжтай хагалгаа хийлгэсэн юм» – гэж Юрий Козлов ярив.