Владимир Путин, У.Хурэлсүх нар есдүгээр сарын 3-нд түншлэлийг хөгжүүлэх талаар хэлэлцэнэ
Оросын ерөнхийлөгч Монголын төрийн тэргүүнд Халхын голын ялалтын 85 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүлэв.
Оросын ерөнхийлөгч Владимир Путин, Монгол улсын ерөнхийлөгч Ухнаагийн Хурэлсүх нар есдүгээр сарын 3-нд хоёр улсын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх асуудлыг хэлэлцэнэ. Олон нийтийн сүлжээн дэх Кремлийн хуудаснаа наймдугаар сарын 29-нд энэ тухай мэдээлжээ.
Оросын ерөнхийлөгч Азийн энэ улсад төрийн тэргүүнийх нь урилгаар айлчлал хийнэ. Тус албан ёсны айлчлалыг Халхын голын байлдаанд зөвлөлт-монголын цэргүүд японы милитаристуудыг ялсан хамтын ялалтын 85 жилийн ойг тохиолдуулан хийх юм.
Путин баярын цахилгаан утсандаа Хүрэлсүх ерөнхийлөгчид хоёр улсын түүхэн тэмдэглэлт ойн баярын мэнд дэвшүүлж, хоёр орны арми харийн булаан эзлэгчидтай мөр зэрэгцэн тулалдаж, Монгол улсын тусгаар тогтнолыг асар их үнээр хамгаалсаныг тэмдэглэжээ.
«Тэрхүү дайнт хатуу бэрх цаг үеийн найрамдалт, харилцан туслалцаж бүтээсэн уламжлал Москва, Улаанбаатарын хоорондох иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны цаашдын хөгжлийн найдвартай үндэс суурь юм», — гэдгийг улстөрч цохон тэмдэглэж, Монголын төрийн тэргүүнд амжилт, эрүүл энд, монголын ард түмэнд хөгжил цэцэглэл, аз жаргалыг хүсэн ерөөжээ.
Одоо болох уулзалтаар талууд хоёр талын харилцааг цаашид улам гүнзгийрүүлэх хэтийн төлвийг хэлэлцэхээс гадна бүс нутаг, олон улсын түвшний анхаарал татсан асуудлуудаар санал солилцох юм. Мөн хамтарсан баримт бичгүүдэд гарын үсэг зурна.
Түүнээс гадна, Путин Монгол улсын УИХ-ын дарга Д. Амарбаясгалан, Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ нартай уулзаж ярилцана.