Ленинград мужийн сэргээн засалчид Монгол дахь дурсгалын цогцолборын шигтгэмэл зургийг засварлажээ
Зайсан толгой дахь дурсгалын цогцолборын ханын шигтгэмэл чимэглэл нь 1939 оны Халхын голд зөвлөлт-монголын дайчдын байгуулсан ялалтад зориулагдсан юм.
Ленинградын сэргээн засалчид Монгол улсын нийслэл Улаанбаатарт байдаг Зайсан толгой дахь 1939 оны зөвлөлт-монголын Халхын голд байгуулсан ялалтад зориулсан дурсгалын цогцолборын ханан дахь шигтгэмэл зургийг сэргээн засварлаж дуусаж байна, гэж Ленинград мужийн захирагч Александр Дрозденко мэдээлжээ.
"Уг хөшөө дурсгалын нүд хальтрам байдалтай болсоныг 2024 оны эхээр албан айлчлал хийсэн Ленинград мужийн нийт төлөөлөгчид анх анхааралдаа авсан юм. Тухайн үед мужийн зүгээс уг дурсгалын цогцолборыг сэргээн засварлаж, харин айлын тал шат болон бусад тохижилтод оролцоно хэмээн тохирсон юм. Одоо ажил дуусах дөхөж байна", - гэж тэр өөрийн Telegram-сувагт бичжээ.
Амбан захирагч мөн, хоёр улс байгуулсан ялалт, харилцан туслалцсаны дурсгалыг хамтдаа хадгалж хамгаалж байгааг нэмж дурьдав.
Өмнө нь Ленинград мужийн захиргааны нэгдүгээр орлогч дарга Роман Марков Улаанбаатар дахь Жуковын гэр-музейд зочилж, жанжны дурсгалд зориулсан хөшөөнд цэцэг өргөжээ. Тус гэр-музейг 1979 оны наймдугаар сарын 9-нд Халхын голын ялалтын 40 жилийн ойн босгон дээр байгуулжээ.
Гэр музейг нь байгуулж, хөшөөг нээсэн нь ард нийтийн хайр хүндлэлийг хүлээсэн жанжинд чинхүү талархлын тэмдэг болжээ. Халхын голд байгуулсан ялгуусан ялалтыг монголын ард түмэн хэзээд баатар Георгий Жуковын нэртэй холбон дурсдаг. Түүхэн үнэнийг хадгалж, зөвлөлт-монголын дайчин алдрыг дурсаж байх үүднээс Ленинград муж Халхын голын байлдааны 40 жилийн ойгоор Улаанбаатар хотын Зайсан толгойд байгуулагдсан зөвлөлтийн дайчдын дурсгалын цогцолборыг сэргээн засварлахад оролцох боломжийг боловсруулсан юм.
В сюжете: МонголияреставрацияХалхин-Гол