Монгол улсад ОХУ-ын компаниар геологи хайгуул хийлгэх боломжийг хэлэлцжээ
ЗХУ 1960-аад оноос Монгол улсын нутаг дэвсгэрт геологи хайгуулын ажил явуулж ирсэн болохыг "Зарубежгеология” компанийн ерөнхий захирал Алексей Десяткин сануулав.
Монгол улсын аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд оросын "Зарубежгеология" компанийн ерөнхий захирал Алексей Десяткинтай уулзаж геологийн судалгааны салбар дахь хамтын ажиллагааны асуудлаар санал солилцжээ. Тус яамны хэвлэлийн албанаас энэ тухай мэдээлсэн байна.
"Оросын компанийн удирдагч Монголын ОХУ-тай хил залгаа бүс нутгуудад геологи хайгуулын ажил явуулах сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Монголын аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Оросын байгалийн нөөц, экологийн сайд Александр Козловын саявтар Монголд хийсэн айлчлалын үеэр энэ асуудал хэлцэгдсэн гэдгийг тэмдэглэлээ, - гэж тус яам мэдээлжээ.
Мэдээллээс үзвэл, Алексей Десяткин 1960-аад оноос ЗХУ Монголын нутагт геологи хайуулын ажлууд явуулж байсныг мөн сануулжээ. 2019 онд "Росгеология" хувьцаат нийгэмлэг монголын хүнд үйлдвэр, уул уурхайн яамтай хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. Мөн 2024 оны дөрөвдүгээр сард орос-монголын засгийн газрын худалдаа-эдийн засаг, шинжлэх ухаан-техникийн хамтын ажиллагааны хүрээнд хөрс ашиглалтийн асуудлаар дэд комиссын хамтарсан цахим хуралдаан болжээ.
"Цэвэгдоржийн Туваан уул уурхай, геологийн салбарт үйл ажиллагаа явуулдаг оросын компаниудыг аравдугаар сарын 2-5-нд Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам болон үндэсний уул уурхайн үндэсний Ассоциацын ивээл дор болох “Уул уурхайн долоо хоног-2024” арга хэмжээ болон MinePro үзэсгэлэнд оролцохыг урьсан, - хэмээн тус яамнаас мэдээлсэн байна.