Путин: БНХАУ руу дамжуулах хийнээс Монголын эдийн засагт ашиглах боломжийг судалж байна
Хоёр талт, ялангуяа гурван талт хамтын ажиллагаа оролцогч бүх талд ашигтай байх нөхцөлд амжилттай хэрэгжиж чадна гэж Оросын ерөнхийлөгч итгэлтэй байна.
Орос–Монгол–Хятад эдийн засгийн коридор байгуулах санаачилгыг анх Монголын удирдлага “Талын зам” хэмээх монголын хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээндээ санал болгож байсан юм. Владимир Путин “Өнөөдөр” нэртэй монголын сонинд өгсөн ярилцлагадаа, өнгөрсөн 10 жилд Улаанбаатарын төмөр замаар хийгдсэн ачаа тээвэрлэлт 1,5 дахин нэмэгдэж, 2023 онд 32,4 сая тоннын дээд үзүүлэлтэд хүрснийг тэмдэглэв. Мөн Орос, Хятад хоорондох Монголын нутгаар дамжин өнгөрөх чингэлэг тээврийн хэмжээ мэдэгдэхүйц өссөнийг дурьдав.
Сүүлийн жилүүдэд Монголын бүх ерөнхийлөгч намын харьяаллаас үл хамааран яриа хэлэлцээнүүд дээр Оросоос хийн магистраль хоолой барих асуудлыг тавьж ирсэн. Энэ талын бэлтгэл ажлыг эхлүүлэх шийдвэр 2021 онд батлагдсан байдаг. Батлагдсан хуваарийн дагуу төслийн судалгааны ажлыг явуулж буй “Союз Восток” Хийн хоолой” хэмээх тусгай зориулалтын хамтарсан компанийг байгуулсан юм.
“960 гаруй километр урттай „Союз Восток“ хийн хоолойн төслийг боловсруулах ажил үргэлжилж 2022 оны нэгдүгээр сард техник эдийн засгийн үндэслэл нь батлагдаж, шаардлагатай инженерийн судалгаа дүгнэлтүүдийг гүйцэтгэснээр 2023 оны 12 дугаар сарын сүүлээр төслийн баримт бичгийг бүрдүүлэлт дууссан юм”, - гэж Владимир Путин ярив.
“Хоёр талт, ялангуяа гурван талт хамтын ажиллагаа оролцогч бүх талд ашигтай байсан нөхцөлд гагцхүү амжилттай хөгжих боломжтой”.
Монголын түншүүд анхандаа зөвхөн дамжин өнгөрүүлэх үүрэгтэй оролцох хүсэлтэй байсан бол, одоо хямд төсөр хийн хоолойн нэг хэсгийг ашиглах боломжийг танай эдийн засаг, дэд бүтцийг хөгжүүлэхэд ашиглах боломжийг судалж байна”, – гэж тэрээр цохон тэмдэглэв.