ОХУ, Монгол улс хооронд Дулааны 3-р цахилгаан станцыг өргөтгөн шинэчлэх тухай санамж бичиг байгуулна
“Талууд үнийн талаар тохиролцож байна” гэж Монгол улсын ерөнхийлөгчийн хэвлэлий албаны дарга Ө.Золбаяр мэдээлэв.
Монголын эрх баригчид ОХУ-тай Дулааны 3-р цахилгаан станцын өргөтгөж шинэчлэх асуудлаар санамж бичиг байгуулна. Монгол улсын ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны дарга Ө.Золбаяр хэвлэлийнхэнд тусгайлан мэдээлэл хийх үедээ энэ тухай хэлэв.
" ОХУ Дулааны 3-р цахилгаан станцыг шинэчлэх гэрээнд гарын үсэг зурахтай холбоотой мэдээлэл Монголын нийгмийн сүлжээнд төөрөгдөл үүсгээд байна. Талууд одоо хэр үнэ хөлсөө тохиролцож байна. Төсөлт ажлуудыг эхлүүлэхийн тулд харилцан ойлголцлын санамж бичиг зурахаар төлөвлөж байна”, - гэж Ерөнхийлөгчийн тамгын газрын төлөөлөгч мэдээлэв.
ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд Александр Козловтой хийсэн уулзалтын дүнд Дулааны 3-р цахилгаан станцын өргөтгөл шинэчлэлийн ажлын асуудлыг ОХУ болон Монгол улс хэлэлцэж байгаа талаар Монгол улсын шадар сайд С.Амарсайхан өмнө нь мэдээлж байсан юм.
А.Козлов худалдаа-эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлаарх засгийн газар хоорондын комиссыг ахалдаг юм. 2023 онд тус комиссын хуралдаанаар Дулааны 3-р цахилгаан станцыг нүүрснээс хийн түлшинд шилжүүлэх асуудлыг хэлэлцжээ. ОХУ-ын эрчим хүчний яам мөн, 2023 оны хоёрдугаар сард оросын тал энэ асуудлаар Монголтой засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөл боловсруулсан тухай мэдээлж байсан юм.
Дулааны 3-р цахилгаан станцын хүчин чадлыг өргөтгөх нь
Улаанбаатарын ТЭЦ-3 станцын хүчин чадлыг 350 МВт -аар өргөжүүлэх ажлыг "Интер РАО" компани "Ротек"холдингтой хамтран боловсруулж байна. 2023 оны есдүгээр сард "Интер РАО - экспорт" компанийн захирал Максим Сергеев уг төслийг техник талаас хэдийнэ зөвшилцсөн, одоо зөвхөн санхүүжилтийн нөхцөлөөр нэгдсэн шийдэлд хүрэх шаардлагатай байгааг хэлж байсан юм.
Монгол улс Улаанбаатарын дулааны хоёр цахилгаан станцын шинэчлэлд 100 тэрбум рублийн хэмжээтэй оросын экспортын зээлийг татах сонирхолтой байгаа талаар өмнө нь мэдээлэгдэж байсан. ТЭЦ-3 станцын шинэчлэлийн төслийн дагуу, хуучирсан тоног төхөөрөмжүүдийг ашиглалтаас гаргаж, шинээр 350 МВт-ын хүчин чадал нэмсэнээр дулаан, цахилгаан эрчим хүчний хангамжийн найдвартай байдал дээшилнэ гэж тооцогдож байгаа юм.
В сюжете: МонголияРоссияУлан-БаторТЭЦ