Буриад улс «Алс Дорнодын гудамж» үзэсгэлэнд үзмэрээ дэлгэнэ
Энэ сарын 3-наас 8-ны хооронд гарах “Алс Дорнодын гудамж” нэртэй үзэсгэлэнд бүс нутгууд тус бүрийн ололтуудыг дэлгэн үзүүлэх бөгөөд Буриад улс «Байгаль нуур. Буриад. Хүчтэй газар орон» нэрийн дор үзмэрүүдээ дэлгэнэ.
- Зочид гийчид энд Улаан-Үдийн нисэх онгоцны үйлдвэр, Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдлийн анагаах ухааны боловсруулалтууд, «Шэнэскин» биотехнологийн арьс, Oriental Way цагаан хаш чулуун чимэглэлийн цуглуулга, мөн буриадын гар урчуудын этник загвар хийц бүхий бүтээгдэхүүнүүдийг үзэх боломжтой. Ясны гурил, коллаген, рапсын тос, хамгийн том хүлэмжийн цогцолбор зэрэг Алс Дорнодын өвөрмөц төслүүдтэй мөн танилцаж болно. Мөн мэдээжийн хэрэг, бид манай бүс нутгийн байгалийн баялаг, соёл, уламжлалыг дээжлэн үзүүлнэ, – гэж Буриадын тэргүүн Алексей Цыденов ярив.
- Энэ онд Буриад улс хамгийн шилдэг бүхнээ дэлгэн үзүүлнэ. Зочдыг анхлан угтаж авах үзмэрийн эхний хэсэгт буриад түмний өнө эртнээс ашиглаж ирсэн уламжлалт материалуудаар хийгдсэн ургийн бичгийг, гэрэлтүүлэг чимэглэлтэйгээр үзүүлэхээр байрлуулсан, - гэж Буриадын бүс нутгийн хөгжлийн сангийн ерөнхий захирал Гэсэр Доржиев ярилаа.