Путин Халхын голын ялалтын 85 жилийн ойг тохиолдуулан Монгол улсад баяр хүргэв
Оросын удирдагч энэхүү түүхэн үйл явдлуудын тухай дурсамжийг ирээдүй үеийнхэнд дамжуулахыг уриалав.
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин орос-монголын хэлэлцээний өмнө Төрийн ордон дахь хүндэт зочдын дэвтэрт сэтгэгдлээ үлдээв. Оросын удирдөгч Монголын удирдагчдад Халхын голын ялалтын 85 жилийн ойн мэнд дэвшүүлж баяр хүргэлээ.
"Эртний анд нөхөд, сайн хөрш Монгол улсад дахин баяртайгаар хүрэлцэн ирлээ. Та бүхэнд японы түрэмгийлэгчдийг хамтран ялсан Халхын голын ялалтын ойн баярын мэнд дэвшүүлье”, - гэж Путин бичин үлдээжээ.
Тэрээр мөн “манай ард түмнүүдийг дайчин нөхөрлөлийн хэлхээгээр мөнхөд гагнасан баатарлаг үйл явдлуудын тухай дурсамжийг бид олон арван жилээр нандигнан хадгалж байна" хэмээн нэмж дурьджээ. .
"Энэхүү өвийг бид ирээдүй үеийнхэнд дамжуулан өгөх болно. Та бүхэнд энх тайван, тогтвортой байдал, цэцэглэл хөгжил, сайн сайхныг хүсье”, - гэж оросын төрийн тэргүүн бичиж гарын үсгээ зурж он сар өдрийг тэмдэглэн үлдээжээ.