Монгол, ОХУ хооронд Байгаль нуур, Сэлэнгэ мөрнийг хамгаалах тухай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулав
Эгийн голын УЦС-ыг барихын тулд эрдэм шинжилгээний томоорон судалгаа хамтран явуулах шаардлагатай гэж Монгол улсын байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны сайд С.Одонтуяа тэмдэглэн хэлэв.
ОХУ-ын ерөнхийлөгч В.Путины Улаанбаатарт хийсэн айлчлалын үеэр Байгаль нуур, Сэлэнгэ мөрнийг хамгаалах салбарт хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурна. Монгол Улсын байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа энэ тухай мэдээлэв.
"Оросын ерөнхийлөгчийг Монголд айлчлах үеэр Байгаль нуур, Сэлэнгэ мөрнийг хамгаалахад хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурна. Байгаль нуурын цутгал Эгийн гол дээр УЦС барихын тулд эрдэм шинжилгээний томоохон хамтарсан ажил явуулах шаардлагатай”,- гэж Монгол улсын байгаль орчны сайд ярьжээ.
Астанад болсон ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх Оросын төрий тэргүүн Владимир Путинтай уулзах үеэрээ, Эгийн голын УЦС барих боломжийг дахин хэлэлцэх санал тавьж байсан юм. Тэрээр энэ үеэрээ, Монгол улс “эрчим хүчний томоохон дутагдалтай” байгааг онцолж байсан байна.
"Эдийн засаг өсөж, тэр хэрээр эрчим хүчний дутагдалтай байдал тулгамдаж байна. Бээжинд уулзах үеэрээ, Эгийн голын УЦС барих ажил энэ асуудлыг шийднэ гэж тантай ярилцаж байсан”, - хэмээн тэрээр Путин ерөнхийлөгчид хандаж, “энэ УЦС-ыг барьсанаар байгальд хор хөнөөл учрахгүй гэдгийг бүр зөвлөлтийн мэргэжилтнүүд хэлж байсан талаар мөн сануулжээ.