Байгаль нуур орчимд усан дээрх Театр бүхий усан спортын төв барина
"Чудо Байкал" хөрөнгө оруулагч компанийн хувьд энэ нь 44,2 тэрбум рублийн хөрөнгө оруулалттай томоохон төсөл юм.
Синхрон сэлэлтийн Олимпийн гурван удаагийн аварга Мария Киселевагийн, Усан дээрх Театр бүхий усан спортын төвийг Байгаль нуур дээр 2029 оноос өмнө барих юм. "Байкальская гавань" эдийн засгийн онцгой бүсийн ерөнхий захирал Максим Шарипов энэ тухай мэдээлэв.
Дорнын эдийн засгийн чуулганаар хэлцэгдэх нэг сэдэв нь Алс Дорнодын бүс нутгуудад аялал жуулчлал хөгжүүлэх, тэр дундаа "Пять морей и озеро Байкал" хэмээх Холбооны улсын төслийг хэрэгжүүлэх асуудал байх юм.
“"Чудо Байкал" компани нь Мария Киселевагийн усан дээрх театр бүхий усан спортын Төв болон театр-циркийн тавцан гэх өвөрмөц байгууламжууд бүхий олон зориулалтат цогцолбор барихаар төлөвлөж байна” гэж Шарипов мэдээлэв.
"Чудо Байкал"-ийн хөрөнгө оруулагчийн хувьд энэ нь 44,2 тэрбум рублийн өртөгтэй хамгийн томоохон төсөл юм. “Горячинск” хэмээх газарт таван одтой зочид буудал, зочдын байрууд, спа-центр бүхий аялал жуулчлалын цогцолбор баригдана. Төслийг 2028 оны сүүлч хүртэлх хугацаанд хэрэгжүүлнэ.
"Байкальской гавань" эдийн засгийн онцгой бүсийн хөгжил
“Байкальская гавань" эдийн засгийн онцгой бүс нь 2030 он хүртэл хэрэгжих тооцоололтой "Пять морей и озеро Байкал" хэмээх Холбооны улсын төслийн нэг гол байгууламж болох “Аялал жуулчлал ба зочлох аж үйлдвэр” хэмээх үндэсний хэмжээний төсөлд оролцож байна. Одоогийн байдлаар, “Грин Флоу Байкал", "Космос Отель Байкал", "Байкал Эрмитаж", "Амар", "Молодость. Байкал", "Путник Сибирь" и "Чудо Байкал" гэсэн долоон компанитай хэлэлцээр байгуулжээ. Эдгээр хөрөнгө оруулагчидтай нийт 90 тэрбум рублийн өртөгтэй хэлэлцээр байгуулсан талаар Буриадын тэргүүн Алексей Цыденов мэдээлсан байна.
"Эдийн засгийн онцгой бүс бий болсоноос хойших хугацаанд "Турка" болон "Пески" гэх газруудад инженерийн дэд бүтэц байгуулагдсан байна. Өнөөдөр эдгээр газарт ажиллаж байгаа компаниудыг ундны ус, цахилгаан эрчим хүч, ахуйн болон хур тунадасны ус цуглуулах, цэвэршүүлэх, хогийн цэг зэрэг байгууламжаар хангах боломжтой, - гэж Шарипов яриад, - Гэхдээ эдийн засгийн онцгой бүсийн хөгжил, эрэлт хэрэгцээ нэмэгдэж байгаа зэргийг харгалзан зогсоолуудыг шинэчилж бэхжүүлэх шаардлагатай гэв. Одоо Буриадын засгийн газар энэ асуудлаар холбооны төвд хандахаар зэхэж, хэрэгцээг тооцоолж, үндэслэлтэй баримтууд бэлдэн ажиллаж байна хэмээн тэр мөн ярьсан байна.
Байгаль нуурын 3,6 мянга гаруй талбай бүхий зүүн эрэгт жилийн дөрвөн улиралд ажиллагаатай амралт сувиллын газрууд хөгжүүлж хангамжийн дэд бүтцүүд байгуулахад урьдчилсан тооцоогоор, 15 тэрбум рубль шаардлагатай талаар Буриадын аялал жуулчлалын сайд Алдар Доржиев өмнө нь мэдээлж байсан юм.
В сюжете: БурятияБайкалБайкальская гаваньВЭФтуризм