Буриадын театрынхан Монголд томоохон айлчлан тоглолт хийж байна
Буриад улсын драмын эрдмийн театрынхан, Халхын голд зөвлөлт-монголын дайчид японы милитаристуудыг ялсаны 85 жилийн ойд зориулсан “Халхын гол. Тангараг” жүжгээ Монгол улсад толилуулах аялан тоглолт хийж байна.
Аялан тоглолтын маш өргөн цар хүрээг хамарна. Театрын хамт олныг Дархан хотын “Залуучууд театр”, Төв аймгийн Зуунмод хотын “Монгол туургатан” театрын үзэгчид халуун дотноор хүлээн авчээ.
Аялан тоглолтын эхэнд Дархан хотноо жүжгийг анхлан толилуулах үед Дархан хот дахь ОХУ-ын ерөнхий консулын газрын атташе А.П.Александров, ОХУ дахь Монгол улсын соёлын элч Х.Дамдинсүрэн, Дархан хотын соёлын газрын дарга Х.Соёл-Эрдэнэ, “Залуучууд” театрын уран сайхны удирдаач Г. Саранчимэг нарын хүндэт зочид оролцжээ.
Жүжгийг Зуунмод хотноо тоглох үед Төв аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар, Соёл урлагийн газрын дарга Б. Тунгалаг, “Монгол туургатан” театрын удирдлагууд үзэж сонирхов.
Дараа тус жүжгийг Монгол улсын нийслэл Улаанбаатар хот болон Чингис хот, Эрдэнэт хотуудад толилуулах юм.
""Халхын Гол. Тангараг" жүжгийг Монголын олон хотод тоглох гэж байгаа нь маш сайн хэрэг. Тэртээ он жилүүдэд болсон үйл явдалд оролцогчдын баатарлаг гавьяаг хүндэтгэн дурсахыг зорьсон жүжиг тэр хэрээрээ монголын олон үзэгчид хүрч таарна”, - гэж Буриад улсын соёлын сайд Соёлма Дагаева ярив.
Энэ төсөл нь Буриад улсын урлаг соёлын яамны дэмжлэгээр хэрэгжиж байгаа бөгөөд тус яам ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины санаачилсан нийт үндэстний “Культура” төсөл зэрэг Холбооны улсын хэмжээний хөтөлбөрүүдтэй холбоотой уран бүтээлийн бусад төслүүдийг мөн амжилттай хэрэгжүүлж байгаа юм.
12+
В сюжете: БурятияМонголияБуряад театртеатр