Өвөр Монголд эсэргүүцлийн жагсаалыг харгис зэрлэгээр дарав
100 хүн шархдаж, 50 хүн баривчлагдаж, нэг хүн алагдсан хийгээд мөн интернэт сүлжээ болон замыг хаасан байна. Өвөр Монголын оршин суугчид химийн хорт хог хаягдлын үйлдвэр байгуулахын эсрэг тэмцсэн юм.
Гурван долоо хоног үргэлжилсэн Даачин тал суурин болон Өвөр Монголын дорнод хэсгийн Найман хошууны оршин суугчдын эсэргүүцлийн хөдөлгөөнийг тараахаар дөрөвдүгээр сарын 4-д хятадын 2000 гаруй цагдаагийнхан дайчлагдсан байна.
Даачин талын оршин суугчид Найман хошууны нутаг дэвсгэрт химийн хорт хог хаягдал цэвэрлэх байгууламж барихыг эсэргүүцэн боссон юм.
Өмнөд Монголын хүний эрхийн төвөөс явуулсан дүрс бичлэг дээрээс хятадын цагдаагийн хүчин дөрөвдүгээр сарын 5-нд өвөр монголын оршин суугчдыг хөөж байгаа нь харагдаж байна. Байн байн буун дуу сонсогдож байгаа юм. Гэрэл зураг болон дүрс бичлэг дээрээс монголчууд болон 2000 цагдаагийнханы хооронд болсон мөргөлдөөний улмаас олон эсэргүүцэгчид зодуулж, нүдүүлэн бэртэж гэмтэж, шархдсан нь харагдаж байна.
“Жагсагчдыг резинэн сумаар буудаж, даралттай усаар шүршин, нулимс асгаруулах хийгээр хордуулж байсан” хэмээн Өмнөд Монголын хүний эрхийн төвд, нутгийн оршин суугч монгол бүсгүй Гээгээ утсаар мэдээлжээ.
Түүний үгээр, 100 хүн шархдаж, 50 хүн баривчлагдан, нэг хүн эмнэлэгт хүрэх замдаа амьсгал хураажээ.
Фото: http://smhric.org/
В сюжете: Внутренняя МонголияКитайАРВМКНРакция протеста в Китаепротестстолкновения в Китае