Хан хурмаст тэнгэр гэж хэн юм бэ?
Буриадын бөөгийн шашинд хэн нь гол дүр вэ, энэ нь эртний Ираны сүсэг бишрэл гэж үү?
АРД сайт түүхийн жимээр
Хурмаст тэнгэрийн (Барууны 55 бурхадын тэргүүн) талаар бодол үргэлж толгойд орж ирэх юм. Бөөгийн онгод дуудах тамлагт Хурмаст Тэнгэрийн талаар огтхон ч дурьддаггүй. Харин тэргүүн бурханыг Хурмастийн Тэнгэрийн эцэг Эсэгэ-Малаан-Тэнгэр гэж үздэг. Гэхдээ "Гэсэр" туужийн зарим хувилбарт Хурмаст Тэнгэр гол дүрүүдийн нэг болж гардаг бол Эсэгэ-Малааны тухай огтхон ч дурьддаггүй. Иймээс Хурмаст тэнгэр гэх ойлголтыг өөр хаа нэгтээгээс орж ирсэн байж магадгүй гэсэн асуулт гарч ирэж байгаа юм.
НТӨ V зуунд бичсэн Эртний Иранийн зөнч Заратустрагын "Авеста" гэх их судрын хуудсыг эргүүлье. Тэндээс бид Ахура Мазда болон Аримана гэх бурхадын талаар олох болно. Хан Хурмаст Тэнгэр болон Атай Улаан Тэнгэр. Заратустрагын номлолд сайн муу гэж ангилсан ертөнцөд хоёул мөнхөд оршин байсан агаад хоорондоо ямар ч төсгүй хэмээн гардаг. Ахурамаздегын домогт тэрээр Ардаширын хаан ширээнд суухаар эрмэлзэж буй талаар гардаг бөгөөд үүнийг Артасеркс гэдгээр нь мэддэг. Энэ хэн нэгнийг санагдуулахгүй байна уу? Тиймээ энэ бол Гэсэр.
Одоо Буриадуудын гарал үүслийн талаарх дахин нэг сонирхолтой асуулт гарч ирж байна. "Гэсэр" тууж нь мянга гаран жилийн настай бөгөөд үүний гол үйл явдлууд нь баруун Буриадад тэмдэглэгдсэн байдаг. Хаанаас Буриадууд энэхүү түүхэн дурьдтгалыг олж авсан байж таарах вэ? Персүүдээс үү? эсвэл НТӨ V зуунд амьдарч байсан Заратустрагаас авсан гэж үү? Энэ чиглэллээр манай түүхчид судалгаа хийж байгаа бөгөөд Буриад ястны гарал үүслийг тодорхойлоход арай эрт байна.
Орчуулсан М.Азжаргал
Орос хэл дээр эндээс уншина уу: http://asiarussia.ru/blogs/5042/