Буриадын тэргүүн өөрийн хүрээллээ солих хэрэгтэй
Буриадын тэргүүний рейтинг газарт унасаар байна. Вячеслав Наговицыны азгүй багийнхан дахин нэг эдийн засгийн хямралтай тулгарлаа. Энэ нөхцөл байдлыг "Гүйлт" хэмээх алдартай кинотой зүйрлэж болно "Чи сайн эхэлсэн ч муугаар төгслөө".
Вячеслав Владимирович 2008 онд гараа нь сайн байсан ч одоо толгой нь эргэж гүйцсэн ч гэмээр. Түүнийг тойрон хүрээлэгсэд ямарч санаа оноо, чиглэл байхгүй эсвэл ердөө тэд юу хийхээ ч мэдэхгүй байх шиг. Түүний эргэн тойронд байх ихэнх хүмүүс түүнийг бялдуучилахаас өөр юу ч үгүй мэт. Аливаа салбарт улс төрийн ямар нэг бодлого явуулахад түүнийг удирдаж хянаж байх хүмүүс хэрэгтэй болохоос биш, далдуур ямар нэг явууллага хийдэг хүмүүс огтхон ч хэрэггүй юм.
Улс төрд "хүчтэй болон нам давлагааны" үе гэж бий. Одоо "нам давлагаатай" байгаа үед бид хэн бугай нь нүцгэн сэлж явааг нь харж болно. Ялангуяа Наговицын бол ухаалаг бас сайн ч менежер гэхдээ тэрээр "моралын элэгдэлд" орж байх шиг. Өөрөөр хэлбэл хэвийн ажиллагаатай хэдий ч хуучирсан сэлбэгүүдийг нь хаанаас ч хайж олох боломжгүй болсон, ердөө л хүчин чадлынхаа 50% -аар ажиллаж байгаа машинаас өөрцгүй юм. Одоогийн байгаа институцүүд төдийлөн үр дүнтэй ажиллахгүй байна.
Миний бодлоор Буриадын тэргүүнд эдүгээ явуулж буй бодлого, чиг хандлагаа бүр мөсөн өөрчлөх нөөц чадвар байгаа юм.
Одоогийн бодлого нь буриадуудыг улс төрийн танхимаас шахан гаргаж байна. Энэ нь хөрш улсуудтай харилцах харилцаанд ялангуяа өндөр хөгжсөн, мөн бидэнтэй хамгийн ойр байх Монголтой харилцах харилцаанд ихээхэн сөргөөр нөлөөлж болох юм.
Хэрвээ Буриад нь Монгол Улстай мэргэжилийн түвшинд харилцаж чадвал амьдралын бүхий л салбарт амжилт олж болохоор байна.
Ингэснээр Буриад улстөрийн хувьд хүчирхэгжиж, Монгол улс бидэнд эдийн засгийн хувьд бүс нутгийн нөөц хүчин чадлийг дэлхийн түвшинд аваачихад туслах ба үүнд хүрэх гүүр болох юм. Үүний хариуд манай бүс нутаг Монголын бараа бүтээгдэхүүнийг Оросын зах зээлд хүргэхэд туслах бөгөөд Монголтой соёлын түвшинд үйл ажиллагаа явуулах нь Буриад-Монголын соёлыг сэргээхэд ихээхэн тус болохсон билээ.
Хэрвээ Наговицын ямар нэг арга хэмжээ авахгүй бол ямар ч алдар хүндгүйгээр суудлаасаа буух эсвэл ичгэвтэр байдал орох биз. Ийм урьдчилсан нөхцлүүд нь бүрдээд байна.
Түүхч Михаил Гертер бүр 90-ээд оны эхээр юу хэлж байсныг эргэн нэг санацгаая. Бүгд аюулд өртөөд байгаагаа мэдсэн мөртлөө юу хийхээ мэдэхгүй байгаа үед Ельцин тэдэнд түрхэн зуурын ивээл. Тэрбээр нуруу туруу, хоолойны өнгө зэргээрээ бүгдийг аюулгүй газар аваачина гэсэн итгэлийг түрүүлдэг. Гэвч тэр бол Улстөрийн товчооны гишүүдийн хөрөг зургийн нэг шүү дээ хэмээн хэлж байсан даа.
Буриадын тэргүүний тойрон хүрээлэгчид овоо өсөж өндийсөн үү эсвэл бас нэг “Ельцин” байна уу? Энэ болзошгүй нөхцөл байдал Вячеслав Наговицынд хүрч ирээгүй байгаа дээр нь ямар нэг юм хийх хэрэгтэй. Бүр яг одоо шүү.
Орчуулсан М.Азжаргал
Фото: ulanude.bezformata.ru
В сюжете: БуриадНаговицынБуриадын тэргүүнулстөрболовсон хүчний асуудал