Буриадад нисэх онгоц үйлдвэрлэлд ашиглах зориулалтаар бодит байдлыг нөхөж гүйцээх программ бүтээжээ
Уг программын патентыг Дорнод Сибирийн Удирдлага, Технологийн улсын их сургууль авсан байна.
Дорнод Сибирийн Удирдлага, Технологийн улсын их сургуулийн (ДСУТИС)-ийн багш, оюутнууд нисэх онгоц үйлдвэрлэлд импортын бүтээгдэхүүнүүдийг орлуулахуйц өндөр технологийн хэд хэдэн шийдэл боловсруулж патент авчээ. Тухайлбал, зохион бүтээгчдийн багууд бүтээгдэхүүний үйлдвэрлэлд зориулан бодит орчныг проекцоор нөхөн үзүүлэх программ, мөн геометрийн төвөгтэй бүтэц бүхий объектуудыг пикселиэр будах программ бүтээсэн байна.
Бодит байдлыг гүйцээж харуулах программ нь үйлдвэрлэгчдэд угсралт, засвар үйлчилгээ, хяналтын үйл явцыг хялбаршуулах боломж олгодог. Өндөр технологийн энэ бүтээгдэхүүн бүтээц эд ангиудын дүрсийг объектийн гадаргууд проекцлон үзүүлдэг. Жишээ нь, энэ программ онгоцны эх биений хүрээ, хавирга, шон, дам нуруу, хөндлөвч тулгуур болон бусад бүтээгдэхүүнийг хийх үед тустай байна.
“Энэ технологи нь бодит байдлыг виртуаль болон нэмэлтээр нөхөн гүйцээж харуулдаг бусад шинэ технологитой хамтаар үйлдвэрлэлд нэлээд чухал бөгөөд ашиг тустай. Төслийн дүрслэл болон масштабын коэффициентыг тодорхойлох, 3D-объектуудын проекцыг гаргах дүрслэлийг үүсгэх зэрэг үйлдлийг шийдвэрлэж чадна” гэж программыг зохиогчдын нэг, “Онгоц болон нисдэг тэрэг зохион бүтээх” тэнхимийн эрхлэгч, доцент Цыбик Цыдыпов ярилаа.
Төрөл бүрийн объектийг пикселиэр будах нөгөө нэг программ нь төвөгтэй хэлбэр хийцтэй бүтээцүүдийг сууринаас бага ялгаралтайгаар будах схемийг гаргаж өгдөг байна. Энэ программ нь объектийн гурван хэмжээст загварыг задлах тусгай алгоритм ашиглаж, хүрээ заагуудаар нь ялгаж өгдөг. Тэдгээрийн нэг бүрийн өнгийг үндсэн суурь өнгөтэй тохирч байхуйцаар сонгоно. Эцсийн бүлэгт тухайн объект орчинтойгоо “бүрэн уусаж” харагдах учиртай байна.
“Нэвтрэх үед программ тусгай формат болон дүрслэлийн 3D загварчлалд орж будалтын таблиц үүсгэнэ. Гарах программын эцэст цааш ажиллахад эвтэй гурван хэмжээст бүрэн будагдсан загвар бий болдог” гэж Цыбик Цыдынов ярилаа.
Энд дурьдахад, зохион бүтээгчдийн баг эдгээр программын боловсруулалтыг жил гарны хугацаанд гүйцэтгэжээ. “Приоритет-2030” хөтөлбөрийг ДСУТИС-д хэрэгжүүлэх хүрээнд энэ ажлыг гүйцэтгэсэн байна.