Монгол болон ОХУ-ын хилийн хамгийн том боомтын шинэчлэл энэ зун дуусна
Тус хилийн боомтын дэвсгэр газарт 2020 оноос хойш зорчигч болон ачаа тээврийн шинэ дэд бүтэц бүхий цогцолбор босож байна.
Монгол, ОХУ хоорондын хил дээрх авто замын хамгийн том “Алтанбулаг” боомтын шинэчлэлийн ажлыг ирэх зуны аялал жуулчлалын оргил үеэс өмнө амжиж дуусгах юм. Монгол улсын боомтын хөгжлийн асуудал эрхэлсэн Яамнаас энэ тухай мэдээллээ.
Монгол улсын нутгаар дамжин Орос, Хятад улсуудын холбодог эдийн засгийн коридорын хойд гарц болох “Алтанбулаг” боомтын шинэчлэл зуны аялал жуулчлалын оргил үе эхлэхээс өмнө дуусна” гэж тус яам мэдээлсэн байна.
Тус хилийн боомтын дэвсгэр газарт 2020 оноос эхлэн зорчигч болон ачаа тээврийн шинэчилсэн дэд бүтцийг барьж босгож байгаа юм. Энэ ажил дууссанаар боомтын ачаа тээвэрлэлийн терминал 24 цагийн ажиллагаанд шилжинэ.
"Одоо зорчигч бүртгэлийн цогцолборын барилгын ажил явагдаж байгаа бөгөөд энд рентген болон халдваргүйжүүлэх төхөөхөмжүүд, цацрагийн хяналтын дэлгэцүүд, ус зайлуулах систем байрлуулах юм”, - гэж тус яамны хэвлэлийн алба тэмдэглэсэн байна.
Экспортын өсөлтийг дэмжих Боомтын шинэчлэл
Авто замын “Алтанбулаг” боомтын ачаа тээврийн хэсгийг энэ 2024 оны зунд багтан 24 цагийн ажиллагаанд шилжүүлэх асуудлаар тус яамны сайд Б.Тулга Буриадын Засгийн газрын тэргүүн Алексей Цыденовтой өнгөрөгч 4 дүгээр сард хэлэлцээ хийжээ. Талууд мөн монгол-оросын хилийн “Желтура-Зэлтэр” боомтыг нээх, мөн буриад түмний “Алтаргана” наадмын үеэр “Айнек-гол -Бага Илэнх” боомтыг түр хугацаагаар нээх асуудлаар зөвшилцсөн байна. “Алтаргана” наадам ирэх зун Монгол улсын ОХУ-тай хил залгаа Булган аймагт болох юм. Монгол улсын Засгийн газар хилийн боомтуудаар ачаа болон зорчигч тээвэрлэлтийг нэмэгдүүлэхдээ хүчин чадлыг нь наанадаж гурав дахин өсгөж, төмөр замтай холбох зорилт тавьжээ. Улмаар боомтуудыг холбосон 2 966 км авто зам барьж байна. Үүний дүнд 2022-2024 онд 14 тэрбум ам.доллар байсан экспортын хэмжээ 2025-2028 оны хооронд 17 тэрбум ам.доллар, 2028-2030 онд 20 тэрбум ам.долларт хүрч нэмэгдэх учиртай байна.
В сюжете: МонголияРоссияКППАлтанбулагтаможня