МОНГОЛ УЛС БОЛОН ОХУ, ЕВРАЗИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ХОЛБОО ХООРОНДЫН БАРАА ЭРГЭЛТ БАРАГ 25 ХУВЬ ӨСНӨ
Монгол улс Евразийн эдийн засгийн Холбоотой байгуулах худалдааны хэлэлцээртэй эдийн засгийн өсөлтөө холбон авч үзэж байгааг ОХУ-ын Худалдааны төлөөлөгч мэдээллээ.
Монгол улсын Засгийн газар эдийн засгийнхаа тогтвортой өсөлтийг түнш орнуудтай, тэр дундаа Евразийн Эдийн засгийн холбооны (ЕАЭЗХ) гишүүн орнуудтай холбож байна. “Монгол улс, ЕАЭЗХ-ны орнуудын худалдаа-эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны хөгжлийн хэтийн төлөв” эрдэм шинжилгээний бага хурал дээр Монгол улс дахь Оросын худалдааны төлөөлөгч Максим Васильев энэ тухай мэдээлжээ.
“2023 онд Монгол улсын эдийн засаг 7 хувиар өссөн бол, ирэх хоёр жилд 6,5 хувийн өсөлт гарна гэж засгийн газар тооцоолж байна. Монголын засгийн газар эдийн засгийн тогтвортой өсөлтийг түнш орнуудтай, түүний дотор ЕАЭЗХ-той худалдааны хэлэлцээртэй холбож авч үзэж байна”, - гэж Монгол улс дахь ОХУ-ын худалдааны төлөөлөгч ярив.
Монгол улсын ОХУ болон ЕАЭЗХ-той хийх бараа эргэлт бараг 25 хувиар нэмэгдэж магадгүй гэдгийг тэр мөн нэмж дурьдлаа. Энэ прогноз нь төлөвлөлт нь бүрэн хийгдэж дууссан “Сибирийн хүч-2” хийн хоолой, мөн тус улсын тээврийн гол судал болсон Улаанбаатар төмөр замын хөгжил зэрэг томоохон системийн бүрдүүлэлтийн төслүүдэд тулгуурлажээ.
Максим Васильев ОХУ, Монгол улсын аж үйлдвэрийн хамтын ажиллагаанаас эрчим хүч, тэр дундаа хуучин Зөвлөлтийн үед баригдсан Улаанбаатарын дулааны цахилгаан станцуудын шинэчлэлийн асуудлыг тусгайлан нэрлэлээ.
Орос-Монголын хамтын ажиллагааны өөр нэг хэтийн төлөв бүхий чиглэл нь дэд бүтэц юм. Үүнд Улаанбаатар хотод метро барих, төмөр замын тойрог сүлжээ байгуулах, чөлөөт худалдааны бүсүүдийг хөгжүүлэх зэрэг ажил багтаж байна. Это строительство метро в Улан-Баторе, окружной железной дороги и развитие свободных зон.
Монгол улстай байгуулах худалдааны түр хэлэлцээр
"ХАА үйлдвэрлэлийн салбарт хөдөө аж ахуйн техник, ялангуяа Россельхозмашаас нийлүүлэлт хийгдэнэ гэж тооцоолж байна. ОХУ болон Киргизтэй хамтран сүлжмэлийн үйлдвэрлэл бий болгох Монголын санал анхаарал татаж байна. Үүнийг ирэх наймдугаар сарын эхээр Улаанбаатарт болох агрофорумын үеэр хэлэлцэх боломжтой” гэж оросын худалдааны төлөөлөгч тэмдэглэв. ОХУ-Монгол-БНХАУ-ын эдийн засгийн коридорын хөтөлбөрийн хүрээнд 44 төсөл хэлцэгдэх шатандаа байна. Хоорондын худалдааны татварыг тодорхой хүрээний бараанд үгүй болгох эсвэл бууруулах түр худалдааны хэлэлцээрийн тухай шийдвэр ЕАЭЗХ-ны дээд зөвлөлийн хуралдаанаас батлагдсан. ЕАЭЗХ болон Монгол улс хоорондох энэхүү худалдааны түр хэлэлцээрийн ажил 2024 онд багтан дуусах ёстой байна.
В сюжете: МонголияЕАЭСэкономика Монголии