Монголын нийслэлд Монгол-Белорусын бизнес форум болно
Тус арга хэмжээ зургадугаар сарын 3-нд Улаанбаатарт болно.
Форумын ажиллагаанд белорусын ХАА, хүнс үйлдвэрлэл, машин үйлдвэрлэл, боловсролын салбарын 32 компани оролцох бөгөөд Монголд бүтээгдэхүүнээ сурталчлах, борлуулалтын хүрээгээ өргөжүүлэх чиглэлд бизнес хоорондын уулзалт болно.
Тус хоёр улсын хооронд 1992 онд дипломат харилцаа тогтоосон юм. Өнөөдрийн байдлаар Монгол улс болон Бүгд найрамдах Беларусь улсын хоорондох нийт бараа эргэлт 50 сая ам.долларт дөхжээ.
В сюжете: МонголияБеларусьфорумбизнес-форум