Монголд, Халх голын байлдаанд амь эрсэдсэн Улаан армийн дөрвөн дайчны нэрийг тогтоожээ
Экспедицийн хамгийн сэтгэл догдлуулсан үйл явдал нь белорус цэргийн цогцсын үлдэгдлийг өөрийнх нь бүлгийнхэн илрүүлсэн явдал байсныг Белоруссын газар зүйн нийгэмлэгийн төлөөлөгч Петр Пицко тэмдэглэв.
“Халхын гол. Тэр тусмаа бидний алдар гавьяаны тухай 2024” олон экспедицд оролцогчид 1939 онд Халхын голын орчимд зөвлөлт-монголын цэргүүдийн японы армитай хийсэн тулаануудын үеэр амь үрэгдсэн Улаан армийн дайчдын 27 цогцсын үлдэгдэл олдсоны 4-ийнх нь нэрсийг тогтоож чаджээ. Эрлийн ажлын дүнд экспедицийн удирдагч Александр Орлов энэ тухай мэдээлэв.
Түүний ярьснаар, 2019 оноос хойшх гуравдахь удаагийн экспедиц энэ 5 дугаар сарын 16-наас эхэлсэн байна. “Энэ экспедицийн төгсгөлд манай сайн дурын эрэлчид буюу ОХУ, Монгол, Белорус, Казахстаны олон хотоос ирсэн оюутан, багш, эрдэмтэн судлаачид Улаан армийн 27 дайчны цогцсын үлдэгдлийг илрүүлсэн юм. Тэднээс дөрвийнх нь нэрийг тогтоогоод байна” гэж экспедицийн ахлагч ярив.
Белорусын газар зүйн нийгэмлэгийн төлөөлөгч Петр Пицко өөрийнх нь багийнхан белорус хэл дээрх баримт бичиг бүхий Белорус цэргийн цогцсын үлдэгдлийг олсон нь хамгийн догдлом үйл явдал байсныг нэмж дурьдсан юм.
“Эрэл хийхэд амаргүй байдаг. Гэхдээ үр дүн бий. Тэднээс хамгийн гайхалтай нь бидний маш нарийн чимхлүүр ажиллагааны эцэст хэн нэг сайн дурын ажилтны “Залуусаа, манай цэргийнх байна! Бид тэрнийг оллоо!” гэж хашхирах л байдаг даа”,- гэж Александр Орлов ярив. Дутахгүй бас нэг чухал ажил нь амь эрсэдсэн баатруудын нэрийг сэргээх байдаг гэдгийг тэр тэмдэглэсэн юм.
Орлов Улаанбаатар дахь Русский дом-д “Халхын гол- дурсамжит газар” нэртэй киноны уран бүтээлийн багийнхны авсан эрэн хайх ажлын явцын талаарх гэрэл зургийг үзэсгэлэнг дэлгэн үзүүлжээ. Тус баримтат киног, орос-монголын AIST Global телевизийн сувагтай хамтран монгол хэл рүү орчуулж дуу оруулах юм байна.
В сюжете: МонголияХалхин-Гол