Буриад театр Халх голын байлдааны тухай боловсрол олгох цуврал лекц толилуулна. ВИДЕО
Бид бүхэн фашистуудын эсрэг аймшигт дайны тухай ихийг мэднэ. Харин 85 жилийн тэртээ Халх голд болсон цуст тулаануудын тухай өчүүхэн бага мэддэг.
Ирэх долдугаар сарын 2, 3-ны өдрүүдэд Буриад театрт Геннадий Бакшуевын «Тангараг. Чимэдцэрэнгийн цагаан зам» хэмээх зохиолоос сэдэвлэж найруулагч Олге Юмовын тавьсан “Халх гол. Тангараг» нэртэй жүжиг тоглоно. Буриадын нэрт жүжгийн зохиолч уг жүжгийг Халх голын байлдаанд оролцож явсан хүмүүсээс өдгөө амьд сэрүүн байгаа цор ганц хүн, Дорнод аймгийн буриад ястан Цэрэнгийн Чимэдцэрэнгийн дурсамж ярианд тулгуурлаж бичжээ.
Халх голын байлдааны түүх тухайн үедээ Аугаа Эх орны дайны түүхийн сүүдэрт дайрагдсан юм. Бид бүгд фашистуудын эсрэг аймшигт дайны тухай ихийг мэддэг боловч 85 жилийн тэртээх Халх голын цус урсгасан тулаануудын тухай тун өчүүхэн бага мэдлэгтэй байдаг.
Найруулагч Олег Юмов зөвхөн жүжиг тавих бус, харин үзэгчид, энэ түүхийг мэдэх хүсэлтэй хүмүүст тухайн цаг үеийн улстөрийн нөхцөл байдал, цэргийн мөргөлдөөн үүсэх урьтал нөхцөл, явц, үр дагаврын талаар таниулахыг зорьжээ.
Буряад театр энэхүү зарлагдаагүй, хилийн зэвсэгт мөргөлдөөний талаар өгүүлсэн нээлттэй лекцүүд бичихийг хүсэж Оросын ШУА-ийн Сибирийн салбарын монгол, төвд судлал, буддын шашин судлалын хүрээлэнгийн эрдэмтдэд ханджээ. Энд сануулахад, Монгол улсын нутаг дэвсгэр дэх Халх голын орчимд 1939 оны хавраас намар дуустал явагдсан зэвсэгт хямрал болсон юм.
Ташрамд дурьдахад, чухамхүү энэ тулаануудад ирээдүйн Ялалтын маршал Георгий Жуковын од гийсэн юм: 1939 оны тавдугаар сард нэрд гараагүй цэргийн дарга тэрээр байлдааны ажиллагааны бүс рүү шалгалт хийхээр томилогдов. Харин зургадугаар сард нь хүч нэмэгдүүлж, армийн нэгдүгээр бүлэг болгон дахин зохион байгуулалтад оруулсан Улаан армийн 57 дугаар корпусын захирагчаар томилогдов.
Төгсгөлийн тулаанууд наймдугаар сарын сүүлээр болж, Японы зургадугаар тусгай армийг бүрэн бутцохисноор дууссан юм. 1939 оны есдүгээр сарын 16-нд Японтой түр эвлэрлийн гэрээ байгуулжээ.
«Халх гол дахь зэвсэгт хямрал орос, монгол, буриадуудыг хамарсан жинхэнэ өргөн хүрээтэй үйл явдал болсон юм. Энэ үйл явдлын цар хүрээг бид жүжгийн нээлтээрээ төдийгүй, дагалдах арга хэмжээнд мөн харуулахыг зорьсон юм», - гэж Буриад театрын уран сайхны удирдаач Олег Юмов тэмдэглэв.
«Жүжгийг сайн ойлгож үзэх бэлтгэл болгох үүднээс манай театр лекцүүд бэлдсэн нь, залуу үеийнхэн төдийгүй, ахмад үеийнхэн ч бас энэ үйл явдлыг төдийлөн сайн мэддэггүй, энэ сэдэв удаан хугацааны туршид сүүдэрт дарагдаж ирсэнээс үүдэлтэй, – гэж Буриадын соёлын сайд Соелма Дагаева ярьж байна. – Энэ жүжгийн нээлтэд зориулж бид Буриад улсын архивт хадгалагдаж байгаа баримтуудад тулгуурласан үзэсгэлэн гаргахаар зэхэж байна. Үзэгчид театрын үүдний танхимд энэ үзэсгэлэнг үзэх боломжтой. Соёлын яам Буриадын соёл урлагийн байгууллагуудын хоорондох ийм хамтын ажиллагааг ямагт дэмждэг”, - гэж тэр ярив.
Буриад театр үзэгчдийг Халх голын үйл явдлын талаарх цуврал лекцүүдийг ютуб, нийгмийн сүлжээд, театрын албан сайт burdram.ru болон Буриадын соёлын яамны хуудсаас үзэхийг урьж байна.
Оросын ШУА-ийн Сибирийн салбарын Монгол судлал, төвөд судлал, буддын шашны судалгааны хүрээлэнгийн захирал, Оросын түүхийн нийгэмлэгийн Буриадын салбарын дарга, Оросын ШУА-ийн академич Борис Ванданович Базаров “Халх гол: түүхийн сургамжууд» лекцийг тавина.
«Баатарлаг улаан армийн” сонинд Халх голын тулаануудыг мэдээлсэн нь» – сэдэвт лекцийг түүхийн ухааны доктор, профессор, Оросын ШУА-ийн Сибирийн салбарын монгол, төвөд, буддын шашин судлалын хүрээлэнгийн Төв азийн соёл, түүхийн хэлтсийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан Леонид Владимирович Курас толилуулна.
Оросын ШУА-ийн Сибирийн салбарын монгол, төвөд, буддын шашин судлалын хүрээлэнгийн Төв азийн соёл, түүхийн хэлтсийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, Түүхийн ухааны доктор Базар Догсонович Цыбенов «Халх голын хямралд Манжго улсын үндэсний цөөнхүүдийн оролцоо»-ны талаар ярина.
А с темой «Халх голын байлдаанд оролцсон Буриадын дайчид» сэдвээр Бүх Оросын залуучуудтай ажилладаг угсаатны зүйчдийн уралдааны шагналтан, угсаатны зүйч Батожаргал Бубеевич Дармаев илтгэнэ. (2020, 2021 он.).
6+
В сюжете: БурятияМонголияХалхин-Гол