Халимаг Хятад, АНЭУ болон Белорусстай харилцаа холбоогоогоо бэхжүүлнэ
Бүс нутгийн тэргүүн Бату Хасиков, арабын ертөнц улсыг нь сонирхож байгааг хэлж байна.
Халимаг улс Хятад, АНЭУ, Белорусстай эдийн засгийн салбарт болон байгаль хамгааллын асуудлаар харилцан ашигтай хамтын ажиллагаа хөгжүүлэхээр төлөвлөж байна. Тус улсын тэргүүн Бату Хасиков энэ тухай мэдээллээ.
"Бид урьд өмнө байгаагүй хориг арга хэмжээний дэглэмийн үед аж төрж байгаа хэдий боловч Халимаг улс ямагт гадаадын бизнесийнхний сонирхлыг татдаг. Хятадын “Сайн Махан” компани Элстэй хотод мах боловсруулах комбинат барьж, бид хамтдаа энэ төслийг хөгжүүлэх хүсэлтэй байгаа нь Үүний нэг жишээ юм. Хамгийн гол нь хятадууд бүс нутгийн нөөц боломж, бас халимаг түмнийг найдвартай түншээ хэмээн үзэж байна. Бид бас Белорусс болон АНЭУ-тай харилцан ашигтай хамтын ажиллагаа хөгжүүлж, тэр дундаа байгаль, экологийн хамгааллын асуудлуудаар хамтрах болно, -гэж тэр ярилаа.
Одоо үед араб ертөнц Халимагийг ихээхэн сонирхож байгааг бүс нутгийн тэргүүн хэлж байна. Росконгресс сан, ОХУ-ын байгалийн нөөц, экологийн яамны дэмжлэгээр Халимагийн тал хээрт жороо тоодог шувуу үржүүлэх төв байгуулах ойрын төлөвлөгөөтэй байна. Халимаг улс улаан номонд орсон жороо тоодог шувууны европын төрөл зүйлийн амьдрах орчин нь байдаг бөгөөд жороо тоодогийг хадгалах Эмиратын зөвлөл (EBBCC) тус улсад өөрийн хөрөнгөөр ижил төв барихад бэлэн байгаагаа илэрхийлжээ. Хамтарсан ажил хэдийн эхэлж, Улаан номонд орсон тухайн шувууны хоёр хэсгийг бүс нутгийн зэрлэг байгальд тавиад байна.
"Энэ асуудалд араб талаас манайд дэмжлэг үзүүлж байгаа нь онцлог бөгөөд буянтай ажил. Тэд манай мал аж ахуйг ихээхэн сонирхож, манай бүс нутагт үйлдвэрлэсэн махыг авах хүсэлт илэрхийлсэн. Чухамдаа тэд манайхаас халал аргаар боловсруулсан бүтээгдэхүүний үйлдвэрлэл байршлуулахад бэлэн байгаа”,- гэж Хасиков тодотголоо.
Мал аж ахуйгаараа алдартай Халимаг улсад энэ салбараа хөгжүүлэхийн тулд Белорусстай холбоо харилцаагаа бэхжүүлж байна. Энэ онд багтаан Минскийн "Беларус" тракторын завод тус улсад тракторын борлуулалтын төв болон белоруссын үйлдвэрийн бусад техникийг худалдан борлуулах дилерийн төв байгуулахаар болжээ. Үүний дүнд бүс нутгийн үйлдвэрлэл эрхлэгчид хөдөө аж ахуйн техникээ цаг тухайд нь шинэчилж, засвар үйлчилгээнд оруулах боломж бүрдэнэ.
"Белорусс бол манай ах дүүгийн найрамдалт орон. наша Александр Григорьевич Лукашенкотой нүүр тулан уулзаж, хамтын ажиллагааны боломж чиглэлүүдийг ярилцсан. Тиймээ, Орос улс янз бүрийн улстай харилцаа хамтын ажиллагаа өрнүүлдэг бөгөөд манай улсын талаарх зохиомол, улстөрийн сөрөг яриа тайлбаруудыг эрүүл саруул сэтгэлгээ давж гарч байгааг амьдрал харуулж байна”, - гэж Бату Хасиков ярив.