Шинжээчид: "Солонгосчууд нөөцийн боломжуудыг Монголоос хайх хэрэгтэй"
Өмнөд Солонгосын хэвлэл мэдээллийн Herald Corporation компани ирэх сард Улаанбаатарт бизнес форум зохион байгуулна.
Өмнөд Солонгосын эдийн засагт түүхий эд, ховор металлын ач холбогдол улам бүр нэмэгдэж байгаа энэ үед Азийн дөрөв дэх том эдийн засаг нь ирээдүйн эрчим хүч, ашигт малтмалын гол эх үүсвэрийн чиглэлээр Монгол Улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хэрэгтэй гэж шинжээчид үзэж байна.
Йонсей их сургуулийн Олон улсын судлалын сургуулийн профессор Жунг Тэ Ён, Солонгосын их сургуулийн эдийн засгийн ухааны профессор Кан Сон Жин нар, Монголын өсөлтийн чадавхи болон тус улс дахь Солонгосын бизнесийн боломжуудыг судлах зорилгоор өнгөрсөн долоо хоногт дугуй ширээний ярилцлага хийжээ.
“Солонгос бол Монголоос хоёр цаг хагасын нислэгийн зайд оршдог газарзүйн ойр байршилтай. Сэтгэл хөдлөл, түүхэн талаасаа ч манай хоёр орны хооронд зай төдийлөн ихгүй” гэж Юнг ярив.
БНСУ болон Монгол улс 1990 оны гуравдугаар сард худалдааны харилцаа тогтоосон. Солонгосын худалдаа, хөрөнгө оруулалтын агентлагийн мэдээгээр, 2022 онд гадаад худалдааны хэмжээ нь 21,2 тэрбум ам.доллар байсан Монгол улсын худалдааны дөрөв дэх том түнш нь Өмнөд Солонгос улс юм.
Монгол улстай өрнүүлдэг худалдааны хэмжээнээс үл хамааран Азийн дөрөвдэх том эдийн засаг тус улстай илүү идэвхтэй харилцаж байгаагүй нь алдаа гэж Юнг мөн ярив.
"Их хэмжээний Samsung Galaxy гар утас борлуулах тухай бус, харин Galaxy төхөөрөмжүүдийн үйлдвэрлэлд шаардагддаг нөөцийг хангаж чадах эсэх тухайд асуудал яригдаж байна. Энэ үүднээсээ Монгол улс (ийм материал гаргаж авахад) таатай улс юм”, - гэж профессор ярьжээ.
Солонгосын их сургуульд дэлхийн эрчим хүчний технологийн салбарын бодлогын мэргэжилтнүүд бэлтгэх хөтөлбөрийг хариуцдаг Кан монголын найман оюутныг сургасан бөгөөд БНСУ, Монгол улс бие биеийнхээ дутууг нөхөж харилцан ашигтай түншлэл хөгжүүлж чадна гэдгийг ойлгосон болохыг asiarussia.ru эх сурвалжаас иш татан мэдээлэв.
“Монгол Улс газрын ховор элемент, уранаар баялаг орон гэдгээрээ алдартай. Гэхдээ тэд хэр их нөөцтэй гэдгээ мэдэхгүй тул бид энэ асуудалд тусалж чадна" гэж Кан ярив. “Монгол Улс нарны эрчим хүчний төдийгүй мөн нүүрстөрөгчийн хаягдлын зах зээлд манай эрчим хүчний түнш байх боломжтой. Тэдний өргөн уудам газар нутгийг тээврийн хэрэгслүүд байгууламж гэх мэт өөр эх үүсвэр болгон ашиглаж болох юм."
“Монгол улсад, Улаанбаатар хотод барилгажилт ихэссэнээр эрчим хүчний дутагдал үүсэж байгаа. Тиймээс тэд аль нэг өөр улс энэ тал дээр нь тусална гэж итгэдэг. Нар, салхины эрчим хүчний нөөц бий боловч тэдэнд хөрөнгө мөнгө болон технологи дутмаг. Өмнөд Солонгос энэ тал дээр нь тусалж болох юм”, - гэж Юнг нэмж хэлэв.
“Нөгөө талаас, литии, марганец, кобальт зэрэг газрын ховор элементүүд ордог цахилгаан машины зай хураагуур үйлдвэрлэх шаардлага манайд хамгаас их бий. Эдгээр нөөцийг бид Монголоос авч болно гэж үзэж байна”.
Гэхдээ Монгол улс улс төр, эдийн засгийн хувьд хангалттай тогтвортой бус, ОУВС-ийн тусламж шаардлагатай байгаа нь, солонгосын пүүс компаниудыг сонирхох сонирхол харьцангуй сул болгож байна гэж Кан ярьсан байна.
Тиймээс тэрээр улсынхаа төрийн секторыг санаачилга гаргаж, хамтын ажиллагааны замуудыг нээн өгч, хувийн пүүс компаниудад цаашдын боломжууд олгохыг уриалав.
Мөн Юнг профессор олон улсын Чингис хаан нисэх онгоцны буудлаас Улаанбаатар хотын төв рүү шууд маршрут байхгүй байгааг жишээ болгож, хөгжлийн зорилготой албан ёсны тусламж хэлбэрээр тээврийн дэд бүтцээр хангахад туслахыг өмнөд солонгосын төрийн секторт уриалжээ.
Мөн энэ хоёр шинжээч хоёр улсын хооронд хамтын ажиллагааг өргөжүүлэх системтэй үндэсний стратеги боловсруулахыг уриалав. Солонгос улс Монгол Улсад зориулан ерөнхий төлөвлөгөө боловсруулж, Монгол Улсад бизнес эрхлэх боломжийг нээхийн тулд хэтийн төлөвлөлтөд хөрөнгө оруулалт хийх нь зүйтэй гэж эдгээр профессор үзсэн байна.
“Korea Herald” болон “Herald Business” хэвлэлүүдийг эрхлэн гаргадаг “Herald Corporation” нь ирээдүйн стратеги төлөвлөлтийн асуудлаарх солонгос-монголын форумыг ирэх наймдугаар сарын 27-нд Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо Anse Сантай хамтран зохион байгуулна. Үүнд оролцох 200 шахам төлөөлөгчдийн дунд, Бан Ги Муны сангийн гүйцэтгэх захирал Ким Сук байна. Дээрх хоёр профессор энэ форумыг “хоёр улсын нэгдэл нягтрал, харилцан ашигтай стратеги бүрэлдэх талбар болж чадна гэж итгэж байна.