Буриадын тамирчид олимпын медаль хүртэж чадсангүй
Георгий Кушиташвили, Наталья Шадрина нар шүүгчдийн маргаантай шийдвэрийн улмаас тэмцээнээс хасагдав.
Энэ өдрүүдэд Парис хотноо 2024 оны Олимпын наадам үргэлжилж, буриадын боксын “Номто” сургуулийн төлөөлөл болсон Георгий Кушиташвили, Наталья Шадрина нар өрсөлдлөө. Кушиташвили 92 кг-ийн жингийн ангилалд Гүржийн багт өрсөлдсөн бол, Шадрина 60 кг-ийн жинд Сербийн багийг төлөөлөв.
Георгий Кушиташвили эхний тойрогт 2023 оны Азийн тоглолтын аварга, Таджикистаны тамирчин Давлат Болтаевтай тулав. Нийт тулааны туршид Кушиташвили прессинг хийж, харин Болтаев солбисон цохилтоор Георгийгоос илт хоцорч хоёрдугаар номероор ажиллаж байв. Гэвч тулааны эцэст шүүгчид Болтаевт ялалт өгсөн нь олон үзэгчдийг гайхашруулав.
Наталья Шадрина эхний тойрогт Алжирын Дунья Хелифыг илт давуу ялж, шөвгийн 16-д шалгарсанаар Азийн тоглолтын аварга, дэлхийн аваргын хүрэл медальт Хятадын тамирчин Ян Вэньлютэй тулгарав.
Невооруженным глазом было видно, что Шадрина хөл дээрээ сайн ажиллаж, илүү олон оновчтой цохилт хийж, нөгөө талын цохилтоос амжилттай бултан хятадын тамирчнаас бүх талаараа илэрхий сайн байгаа нь хэнд ч ойлгомжтой байсан юм. Хятадын тамирчин хяналтаа алдаж, бохир тоглолт хийж, нэг хэсэг дээр бүр шүүгч түүнээс оноо хассан юм. Тулаан дуусах үед хятадын тамирчны буланд урам муутай байдал ноёлж, Вэньлю өөрөө харин сэтгэл гутруу байдлаа сайн нууж чадаж байв. Энэ нь ч үр дүнгээ өгч, шүүгчид хятадын тамирчны талд шийдвэр гаргаж, харин Щадрина олимпийн өрсөлдөөнөөс хасагдав.
- Гоша, Наташагийн хэнд нь ярих юм байхгүй ээ. Гоша эхний раунд болон гуравдахь раундад ч эн тэнцүү тулалдсан. Гэвч эхний раундын оноо 0:5, гуравдахь раундынх 2:3 байсан. Хоёрдахь раундыг ч манайд өгөхгүй байхын аргагүй байсан. Наташагийн төгсгөлийн оноо манай талд 2:0 байсны зэрэгцээ гурван шүүгч тэнцээ өгсөн юм. Гэвч хятадын тамирчинд илүү хандсанаар оноо 2:3 болсон. Аль алинд нь Ираны шүүгчийн санал голлох нөлөө үзүүллээ. Энэ тохиолдол гэж үү? Гэхдээ л шүүлт дээр анхаарах хэрэгтэй санагдана. Европын болон ДАШТ дээр шилдэг шүүгчээр тодорч байсан Оросын шүүгч байнга 1:4 зааж байсан. Тэр маш нейтрал байсан. Гэхдээ энэ нь ч гэсэн нэгийг хэлж байгаа юм. Тэгэхдээ гараа өргөөгүйгээс нь үзвэл, илүү сайн боксдож, илт давуу ялах хэрэгтэй байсан гэсэн үг. Оноо 2:3 байх нь дахиад нэг шүүгчид итгэл төрүүлэх хэрэгтэй байсан гэсэн үг, харамсалтай нь, тэгж чадсангүй. Хоёрдахь зүйл нь, манай боксчдын дасгалжуулагч Бато-Мунко Ванкеев зааланд байсан. Гэхдээ рингний буланд байгаагүй нь тулааны явцад нөлөөллөө, - гэж “Номто” спортын сургуулийн дэд ерөнхийлөгч Валерий Доржиев шав нарынхаа тоглолтын талаар тайлбар өглөө.
Энд дурьдахад, Токиогийн Олимпд 57 кг-ийн жинд буриадын боксын сургуулийн өөр нэг төлөөлөгч, мөн “Номто” спортын сургуулийн төгсөгч Людмила Воронцова өрсөлдсөн байдаг. Тэрээр Олимп, Дэлхийн аварга италийн тамирчин Ирма Тестийн эсрэг эн тэнцүү тоглосон боловч шүүгчдийн эргэлзээтэй шийдвэрээр ялагдал хүлээж байжээ.
Манай боксчид Олимпын наадамд өрсөлдөхөөр шилэгдэж байгаа нь өөрөө үсрэнгүй амжилт бөгөөд ирээдүйд заавал медаль авах нь дамжиггүй. Ямартай ч тэд Олимпын ч, дэлхийн ч дэвжээнд тулалдаад илт ялагдаагүй нь, буриадын боксын сургалтын түвшинг харуулж байгаа хэрэг..
Тиймээс боксчдодоо уран тоглолтоороо баяр хөөр, эх орноороо бахархах сэтгэлийг оргилуулж байгаад нь талархая. Тэднийг Олимпд ялагдал хүлээгээгүйг бид бүгдээр харсан. Тун удахгүй бид Олимп, Дэлхийн алтан медальтнуудтай болно гэдэг итгэл төрж байна.