Халимагийн Бүгд найрамдах улсын Н.Н. Пальмовын нэрэмжит Үндэсний музейд халимаг эх загварын эмээл бэлэглэв
Энэхүү халимаг эх загварын эмээлийг Малые Дербеты сууринд нээгдсэн эмээлийн урланд хийжээ.
Тус музейд шинэ үзмэрийг дээрх эмээлийн урлангийн зохион байгуулагч, морьт харвааны Холбооны тэргүүн Хонгор Уладаев гардуулж өгчээ. Ашгийн бус ТББ-уудын тэтгэлгийн уралдааны хүрээнд Бүгд найрамдах Халимаг улсын тэргүүн Б.С.Хасиковын дэмжлэгээр эмээл, эмээлийн хэрэгсэл үйлдвэрлэх урланг байгуулсанаар оосор цулбуур, эмээл, тах, гөлөм зэрэг морины эдлэл хэрэгсэл урлах эртний халимаг гар урлалыг сэргээж байна.
Үндэсний музейн цуглуулгад хандивласан эмээлийг ХХ зууны эхэн үеийн гэрэл зургийн дагуу бүтээжээ. Бухын арьсаар урласан уг эмээлэнд мод, металл зэрэг материал ашигласны зэрэгцээ бүтээгдэхүүний ур хийц болон бөх бат чанарыг сайжруулах зорилгоор арьсыг товойлгох, арьсан сүлжмэл зэрэг аргуудыг ашиглаж, эмээл дээр “Халимагт үйлдвэрлэв” гэсэн дардас даржээ.
Хонгор Уладаев: Сайхан үйл явдал болж байна. “Халимагт үйлдвэрлэв” гэсэн бичигтэй анхны хоёр эмээлийг манай урланд үйлдвэрлэсэн нь түүхэн мөч юм. Нэгийг нь үндэсний музейд бэлэглэсэн бол, удаахийг нь хүүхдийн морин спортын сургуульд хандивлалаа.
Музейн хамт олны зүгээс Хонгор Баатрович Уладаевт Халимаг улсын музейн сан хөмрөгт хувь нэмэр оруулж, хосгүй бэлэг барьсанд нь талархлаа илэрхийлжээ.
В сюжете: Калмыкияседлокалмыцкое седломузей