Халимагийн Улсын найрал дуучид «Орос дууриуд Астраханий кремльд» төсөлд оролцоно
Найрал дууны хамтлаг А.С.Пушкины ижил нэрт найраглалаас сэдэвлэсэн А.Даргомыжскийн «Лусын дагина» дуурьт дуулна.
А.Цебековын нэрэмжит Халимагийн Улсын найрал дуучид Халимагийн Бүгд найрамдах улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Ольга Сердюковагийн удирдлаган дор «Орос дууриад Астраханийн кремльд” хэмээх томоохон төсөлд оролцохоор хичээнгүйлэн бэлтгэж байна.
Хэвлэлийн албанаас нь мэдээлснээр, тус хамтлаг Александр Даргомыжскийн А.С.Пушкины “Лусын дагина” ижил нэрт найраглалаас сэдэвлэсэн дуурь тоглох юм. Астраханийн кремль дэх “Лусын дагина” дуурьт зориулж тэднийх хуучны хэв загвар бүхий хэдэн зуун өвөрмөц хувцас бэлджээ.
«Тариачны ахуйг харуулсан хэсгүүдийн ардын хувцсуудыг хөвөн даавуу, торон даавуу зэрэг натурал бөс даавуу хэрэглэсэн», - эмэгтэй хувцасны тасгийн эрхлэгч Юлия Пугач ярив.
Туслах найруулагч Сергей Новиков (Москва хот) «Энэ удаагийнх “Лусын дагина” дуурийн урьд өмнө хэний ч тавьж байгаагүй, цоо шинэ, ер бусын тавилт байх болно. Үзэгчдийг олон сонирхолтой шинэ зүйлс хүлээж байгаа…», - гэв.
«Лусын дагина» дуурийн нээлтийн тоглолт наймдугаар сарын 30, 31-нд XVI зууны үеийн цагаан чулуун барилга бүхий Астраханийн Кремлийн Цогчин дуганы талбайн биет дүрс чимэглэл дунд гадаа талбайд болно.