Лукашенко Монгол улсын ерөнхийлөгчид Халхын голын ялалтын 85 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлжээ
Александр Лукашенко У.Хурэлсүх ерөнхийлөгч болон Монголын ахмад дайчид, ардд иргэдэд эрүүл энх, элбэг баян амьдрал, энх тайвныг хүсэн ерөөжээ.
Беларусын ерөнхийлөгч Александр Лукашенко Монгол улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон тус улсын ард иргэдэд Халхын голын ялалтын 85 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв.
"Монголын, мөн цөөнгүй белорус цэрэг дайчдыг эгнээндээ нэгтгэсэн зөвлөлтийн дайчдын эр зориг, баатарлаг гавьяаны ачаар Квантуны армийн довтолгоог няцааж Монгол улсын тусгаар тогтнолыг сахин хамгаалж чадсан юм. Монгол, зөвлөлтийн ард түмнүүдийн хамтын гавьяа үүрд бидний сэтгэлд орших болно. Японы милитаристуудын эсрэг, энх тайвны төлөө, үр хойчийнхоо маргаашдаа итгэх итгэлтэй байдлын төлөө мөр зэрэгцэн тулалдаж явсан тэдгээр баатруудын алдар сууг сахин хамгаалах учиртай”, - гэж баярын цахилгаан утсанд өгүүлжээ.
Александр Лукашенко У. Хурэлсүх ерөнхийлөгч болон Монголын ахмад дайчид, нийт ард иргэдэд эрүүл энх, элбэг дэлбэг амьдрал, энхийн цэлмэг тэнгэрийг хүсэн ерөөв.