Монголд үлдсэн цор ганц ахмад дайчинд Халхын голын ялалтын 85 жилийн ойн медаль гардуулав
Цэрэнгийн Чимэдцэрэн Оросын иргэний дайны жилүүдэд Монгол руу дүрвэсэн буриадуудын гэр бүлүүд хэрхдэг талаар ярив.
Халхын голын байлдааны өдгөө эсэн мэнд аж төрж байгаа цор ганц ахмад дайчин, өдгөө 99 настай Цэрэнгийн Чимэдцэрэн Зөвлөлт-Монголын цэргүүд Японы милитаристуудыг ялсаны 85 жилийн ойд зориулсан медалиар шагнагдсан анхны хүн болжээ.
Уг шагнал гардуулах ёслол Буриадын Драмын театрын Монгол улсад хийж байгаа аялан тоглолтын нээлтийн үеэр болсон байна. Тус жүжгийг Ц.Чимэдцэрэн гуайн дурдатгалд тулгуурлаж бүтээжээ. Тэрээр Халхын голын байлдаан гол өрнөсөн Дорнод аймагт 1929 онд төржээ.
Тэрээр өмнө нь ТАСС-ын сурвалжлагчтай ярилцах үедээ, иргэний дайны жилүүдэд Оросоос Монгол руу дүрвэн очсон буриад гэр бүлүүд хэрхдэг талаар ярьж байсан юм. Тэрээр 14 настай байхдаа шархтнуудад туслахын тулд фронтод сайн дураараа явжээ. Түүний идэр залуу насны энэ үеийг “Халхын гол. Тангараг” жүжигт харуулсан юм.
Жүжгээ Монголд тоглохын тулд жүжигчид монгол хэлний тусгай бэлтгэлд хамрагджээ. Оросын театрынхан анхны аялан тоглолтоороо монголын хэд хэдэн хотод, түүний дотор Дорнод аймгийн төв Чойбалсан хотод тоглох юм.
Халхын голын ялалтын 85 жилийн ойн анхны медалийг ахмад дайчинд Монгол улс дахь ОХУ-ын дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн зөвлөх элч Андрей Ивахин, Буриадын төлөөлөгчийн газрын тэргүүн Даваа-Жалсан Чирипов нар гардуулан өгчээ.
"Медалийг Буриадын тэргүүн Алексей Цыденовын 2024 гаргасан зарлигийн дагуу гардуулан өгч байна. Медалийн нүүрэн талд Халхын голын ялалтын 85 жилийн ой гэсэн бичгийн хамт 1939-2024 он гэсэн тэмдэглэгээ болон гурван дайчны дүрсийг буулгажээ. Ар талд нь лаврын навч, од дүрсэлж “Дэлхий таны гавьяаг үл мартана” гэсэн үгсийг монгол, буриад, орос хэлээр бичжээ”,- гэж Буриадын Монголтой харилцах асуудал эрхэлсэн сайд ярив.
В сюжете: МонголияРоссияХалхин-Голветеран