Монголчууд бид эвтэй байхдаа хүчтэй
Фэйсбүүкээр нэгэн шинэ мэдээ түгсэн нь Э.Цэрэн нохойн чаргаар Хойт Туйлын цасан дундуур 300 км зам туулах Fjällräven Polar уралдаанд орохоор бүртгүүлсэн явдал байлаа. Ирэх оны дөрөвдүгээр сард Норвеги улсаас гараагаа эхэлж Шведэд өндөрлөх тус тэмцээнд тусгайлан бэлтгэсэн тамирчид биш харин та бидний ижил жирийн хүмүүс оролцдогоороо онцлогтой юм байна. Гэхдээ тэмцээнд шалгарч оролцохын тулд интернэтийн санал асуулгаар хамгийн өндөр оноог авах учиртай ажээ.
Эдүгээ Э.Цэрэн маань Пакистаны Мойн Хан гэдэг залуутай ана мана уралдаж байгаа юм. Гэхдээ Пакистанчууд бид монголчуудад ялагдах гэж үү гэсэн хандлагаар энэхүү уралдаанд оролцож манай төлөөлөгчөөс илүү гарахаар чармайж байна.
Элэг нэгт Монгол хүн та Э.Цэрэнг дэмжиж саналаа өгсөн үү? Та Фэйсбүкийн НАЙЗ НӨХДӨӨ бүгдийг нь уриалан дуудсан уу? Ар Өвөр Монголчууд, Монгол туургатан, тулгатнууд минь, Цэрэнгээ дэмжээрэй!
Та Э.Цэрэнгийн төлөө санал өгөхийн тулд энэ линкээр орж VOTE гэдэг товчин дээр дараарай! Мөн уралдаан 12 дугаар сарын 12 өнгөртөл үргэлжлэх тул тэр болтол ах дүү, анд найзууддаа уриалаарай!
http://www.fjallravenpolar.com/show-all-contributions/?fbid=100000276273290
Фото: tseren enebish