Алексей Цыденов Узбекистан улсын ерөнхий сайдтай уулзав
Талууд Буриадын аж үйлдвэрийн боломжууд, сүлжмэл, ХАА болон боловсролын салбар дахь хамтын ажиллагааны боломжуудыг хэлэлцэв.
Буриадын Засгийн газрын тэргүүн Алексей Цыденов ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины Узбекистанд хийсэн айлчлалын хүрээнд Узбекистаны ерөнхий сайд Абдулла Ариповтрй уулзав.
- Абдулла Нигматовичтой Буриадын аж үйлдвэрийн боломжууд, манай Нисэхийн заводод үйлдвэрлэж байгаа нисэхийн техникийн үйлдвэрлэлийн шугамын талаар хэлэлцлээ. Узбекистан газар зүйн хувьд хүрч очиход бэрхшээлтэй цөлөрхөг, уулархаг газар ихтэй тул тээвэр хангамжид нисдэг тэрэг хамгийн тохиромжтой байдаг, - гэдгийг Буриадын тэргүүн тэмдэглэжээ.
Тэрчлэн талууд сүлжмэл, хөдөө аж ахуй, боловсрлыгн салбарууд дахь хамтын ажиллагааг хэлэлцсэн байна. Тухайлбал, Буриадад Узбекистанаас авсан түүхий эдийг дахин боловсруулах, чанартай экологийн цэвэр жимс, ногоо нийлүүлэх, Узбекистан оюутнуудыг тус бүс нутгийн боловсролын байгууллагуудад сургах зэрэг боломжуудыг авч хэлэлцжээ.
В сюжете: БурятияУзбекистанРоссияглава Бурятии