Алексей Цыденов Бүгд найрамдах улсын баяр дээр Буриадын томоохон төслүүдийн талаар ярив
Торжественное собрание общественности и праздничный концерт Бүгд найрамдах Буриад улсын өдөрт зориулсан «Буриад - нөхөрсөг гэр бүл» олон нийтийн ёслолын цуглаан, баярын концерт тавдугаар сарын 30-ны өдөр Г. Цыдынжаповын нэрэмжит Дуурь бүжгийн театрт болов.
Театрын үүдний хэсэгт буриад түмний соёл, гэр бүлийн уламжлал ёс заншлыг харуулсан үзэсгэлэн дэлгэжээ.
- Буриадын ард түмний хөдөлмөрч, тууштай зан чанарын ачаар манай улс хөгжиж, тэмдэглүүштэй үр дүнд хүрч байна. Эдийн засаг өсөж, аж үйлдвэр шинэчлэгдэж, хөрөнгө оруулалтын томоохон төслүүд хэрэгжин, ХАА-н салбар дээд амжилт үзүүлж, манай орны хот тосгод өөрчлөгдөн хувьсаж байна. Энэ бүхэн Буриадын олон угсаатан ард түмний шударга хөдөлмөрийн үр дүн юм,- гэж Буриад улсын тэргүүн мэдэгдэж бүх ард иргэдэд баяр хүргэв.
Үүний өмнө Буриадын тэргүүн Ерөнхийлөгчийн хийлгэсэн Төрийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хуралдаанд оролцсон юм. Хуралдаанаар 2030 он хүртэлх үндэсний төслүүдийг авч хэлэлцжээ.
- Боловсрол, эрүүл мэнд, зам харилцаа, орон сууц, барилга байгууламж, аж үйлдвэр, эдийн засаг гээд бүх чиглэлээр хэрэгжүүлж байгаа бүхий л төсөл хөтөлбөр, хүсэл эрмэлзэл, зорилтуудаа бид Холбооны түвшинд амбицтайгаар тунхаглаж байна. Владимир Владимирович зорилтууд дэвшүүлсний дагуу, бид ажиллах болно. Биднийг олон төлөвлөгөөтэй зургаан жил хүлээж байна. Ерөнхийлөгчийн баталсан мастер төлөвлөгөөний хүрээнд манай Улаан-Үд хот мэдэгдэхүйц өөрчлөгдөх бөгөөд энэ ажил хэдийн эхэлсэн явагдаж байна. Энэ онд их сургуулиуд дундын кампусын зураг төслийн ажил дуусна. Энэ нь хамгийн сүүлийн үеийн, ердийн нэг төсөл бус, харин манай залуучуудад зориулсан асар том байгууламж байх болно. Манай оюутнуудад хамгийн сүүлийн үеийн шилдэг нөхцөлийг бүрдүүлж, залуус эндээ үлдэх болно,- гэж Алексей Цыденов ярив.
Буриадын тэргүүн Хөдөө аж ахуйн хөгжлийн жишээ болгож Гусиноозерскийн хүлэмжүүдийн барилгын хөрөнгө оруулалтын ажил эхэлсэнийг нэрлэв. Орос дахь хамгийн том хүлэмж бүхий “Рост” компани сарын өмнө Россельхозбанкаас санхүүжилт, ХААЯ-наас тэтгэлэг хүлээж авчээ. Аж үйлдвэрийн хувьд Улаан-Үдийн багаж тоног төхөөрөмж угсралтын нэгдлийн нисгэгчгүй онгоцны цахилгаан хөдөлгүүр үйлдвэрлэлийн завод үйл ажиллагаагаа эхлүүлсэнийг дурьдав. Ашигт малтмал олборлолтын салбарт Заиграевскийн районд Озерскийн уулын баяжуулах үйлдвэр ашиглалтад орж, зэс, никель, кобальт, перлит зэрэг полиметаллын нөөц бүхий Чайскийн ордыг ашиглах хэлэлцээрийг хөрөнгө оруулагчидтай байгуулсаныг нэрлэжээ.
- Төсөл олон, төлөвлөгөө их, ерөнхийлөгч болон засгийн газрын дэмжлэг бүрэн байна. Ийм нөхцөлд Бүгд найрамдах улс байгуулагдсан баярыг ёслон тэмдэглэх таатай байхаас аргагүй. Буриад улсынхаа мэндэлсний ойн өдөр бүрийг бид сайн сайхан мэдээ, өндөр үзүүлэлт, алсын хараатай төлөвлөгөө, ирээдүй өөд итгэлтэй замнасан үзэл дүүрэн ёслон тэмдэглэдэг байгаасай гэсэн баярын мэндийг бүх хүнд дэвшүүлэхийг хүсэж байна. Хамтдаа итгэлтэй урагшилцгаая! – гэж Алексей Цыденов хэлэв.
Баярын зочдод Гэр бүлийн жилд зориулсан концерт толилуулсан нь гэр бүлийн уламжлал, гэр бүлийн холбоо, гэр бүлийн бахархал, баяр баясгалан зэрэг нийт таван хэсгээс бүрдсэн байв.
В сюжете: Алексей ЦыденовБурятияпраздникпроект