Эрхүүд Даши Намдаковын «Зөн билиг» үзэсгэлэн гарна
Даши Намдаковын “Зөн билиг” нэртэй модон хөшөө баримлын шинэ цуглуулга үзэсгэлэн энэ оны 6 дугаар сарын 12-ноос 10 дугаар сарын 13-ныг дуустал Эрхүү хотын В.Бронштейний галерейд гарна.
Нэрт уран бүтээлч Даши Намдаковын урлал бүтээлд орчин үеийн хэв шинж уламжлалт дүр байдал, утга учиртай нэгдэн хосолсон байдаг. Тэрээр дорно дахины ертөнцийг үзэх үзлийг өрнийн уран сайхны чиг хандлагуудтай уран хэлэмжээрээ нэгтгэн харуулдаг. Зохиогч уран бүтээлийн эрэл хайгуулаа хийсээр байна. Сүүлийн жилүүдэд тэр мөнх ногоон шилмүүс модоор цуврал хөшөө дурсгал бүтээх ажилтай байжээ. Шинэ цуглуулгадаа тэрээр бодит ертөнцийн хязгаараас хальж, оюун санааны ертөнцтэй холбогдож “харах” чадвар буюу зөн билгийн сэдвийг судалжээ.
Үзмэрүүд дунд хэлбэрийн хувьд баг өмсгөлийг санагдуулам бүтээлүүд оржээ. Тэдгээрийн эх санааг бөө мөргөлийн зан үйлд ашиглагддаг буриад онгонуудаас авсан байна. Онгонуудыг өвөг дээдсийн сүнсийг агуулагч хэмээн үзэж, тэдний тусламжтай бодит бус ертөнцтэй холбогддог гэж үздэг.
Дүрүүд нь хоёрдмол чанартай: нэг талаас энэ нь, бодит болон сүнсний ертөнцийг холбогч газарчид юм. Нөгөө талаас, энэ нь хүний байгальлаг мөн чанар бөгөөд аль талаа харуулах, аль талаа нууцлах нь тэдний хэрэг байдаг. Уран барималчид эрт галав болон орчин цагийг холбодог. Хийсвэр дүрсүүд нь домог түүх, эртний итгэл бишрэлээс гаралтай.
-Манай галерейд өмнө нь Даши Намдаковын үзэсгэлэнгүүд гарч байсан боловч энэ удаагийн төсөл онцгой. Бид анх удаа модон хөшөө баримтал буюу мастерын өөрийнх нь хувьд төдийгүй түүний урлагийг мэддэг бүх хүний хувьд цоо шинэ зүйл болж байгаа юм. Энэ бол дэлхийн нээлт бөгөөд нэгэн зэрэг өндөр хариуцлага юм. Энэ төсөлд бүтэн баг ажиллаж байна. Шинэ уран баримлуудыг үзэж танилцах үзэгчдэд онцгой сэтгэгдэл үлдээхийг бид хичээж байна ,- гэж Галерейн захирал Ольга Бронштейн ярив.
- Нийтдээ энэ үзэсгэлэнд 16 хөшөө баримал дэлгэн үзүүлнэ. Мөн хөгжмийн зохиолч Дмитрий 2Dcube Ларионовын бүтээсэн саунд-арт чимэглэх болно. Бүтээлүүдийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг аудио-хөтөчийн тусламжтай авах боломжтой.
Энэ төслийн спонсороор меценат, Эрхүү мужийн хүндэт иргэн Марина Седых ажилласан юм. Төсөл Даши Намдаковын Арт-Сангийн дэмжлэгтэй хэрэгжиж байна. Үзэсгэлэнг 6 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн Эрхүү хотын Октябрийн хувьсгалын гудамжин дахь 3 дугаар байшин хаягаар очиж үзэх боломжтой. Насны хязгаар 6+.
Бүх үзэсгэлэнгийн нэг тасалбарын үнэ – 100 -300 рубль байна. Билетийг галерейн байранд эсвэл онлайн худалдан авах боломжтой.