Буриад хэлний хөгжлийн салбар дахь Буриад улсын төрийн тэргүүний нэрэмжит шагналтныг тодруулах уралдаан зарлав
Уралдаанд оролцогчдын өргөдлийг 2024 оны есдүгээр сарын 9- 27-ны өдрүүдэд хүлээж авна.
Буриад хэлийг хамгаалж хөгжүүлэх салбар дахь гавьяа зүтгэлийг нийтээр хүлээн зөвшөөрч, энэ чиглэлд олон нийтийн анхаарлыг хандуулах зорилгоор, мөн буриад хэлийг түгээн дэлгэрүүлэх хүрээнд буриад хэлний хөгжлийн салбарт Буриад улсын төрийн тэргүүний нэрэмжит шагналтныг тодруулах “Төрөлх хэлний өлзий хишиг” нэртэй уралдааныг (хойшид - уралдаан гэх) зохион байгуулж байна.
Энэ уралдаанд буриад хэл, соёлын хөгжил, түгээн дэлгэрүүлэх чиглэлд жинтэй хувь нэмэр оруулж, хэлний идэвхтэй орчныг тэлж өргөжүүлэхэд амжилт үзүүлсэн Буриад улсын боловсролын болон нутгийн удирдлагын байгууллагуудаар зогсохгүй, гэр бүлүүд, үйлчилгээ эрхлэгч байгууллагууд (хүнс болон худалдаа, аялал жуулчлал, банкууд, төрийн үйлчилгээний нэгдсэн төвүүд, шуудан болон интернэт холбоо, эрүүл мэнд, соёл урлаг, хүн амын нийгмийн хамгаалал, биеийн тамир, спорт, залуучуудын бодлого, тэтгэвэр халамж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын болон бусад) болон ном хэвлэлийн газрууд, уран бүтээлийн холбоод оролцох боломжтой байна. Уралдааны өргөдлийг 2024 оны есдүгээр сарын 9-27-ны өдрүүдэд хүлээж авна. (Даваагаас – Пүрэв гарагт: 08:30 цагаас 17:30 цагийн хооронд.; Баасан гарагт: 08:30-аас 16:30 хүртэл, үдийн завсарлага 12:00-13:00 цагийн хооронд).
Уралдааны өргөдөл илгээх шуудангийн хаяг: 670001, Республика Бурятия, г. Улан-Удэ, ул. Ленина, 54, каб. № 214а, E-mail: [email protected].
Өргөдөлтэй холбоотой зөвлөгөө мэдээлэл авах телефон утас: +7(3012) 21-31-40
Шагналыг дараах төрөл чиглэлүүдээр олгоно:
- «Шилдэг гэр бүл»;
- «Буриад хэлний орчин бүрдүүлсэн Буриад улсын сургуулийн өмнөх боловсролын шилдэг байгууллага»;
- «Буриад хэлний сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэгч Буриад улсын шилдэг СӨБ»;
- «Төрөлх буриад хэлний сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэгч Буриад улсын шилдэг ЕБС»;
- «Төрийн буриад хэлний сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэгч Буриад улсын шилдэг ЕБС»;
- «Буриад улсын шилдэг тусгай эсхүл дээд боловсролын байгууллага»;
- «Буриад улсын шилдэг хот болон орон нутаг»;
- «Буриад улсын шилдэг нутгийн удирдлагын байгууллага»;
- «Шилдэг хот эсхүл хотын дүүрэг»;
- «Буриад улсын үйлчилгээний салбарын шилдэг байгууллага»;
- «Буриад улсын нийгмийн салбарын шилдэг байгууллага»;
- «Буриад улсын соёлын салбарын шилдэг байгууллага»;
- «Буриад улсын спорт болон залуучуудын шилдэг байгууллага»;
- «Шилдэг багш»;
- «Шилдэг анги»;
- «Шилдэг оюутан»;
- «Шилдэг сурагч»;
- «Буриад хэлний хөгжилд хувь нэмэр оруулсны төлөө»;
- «Буриад хэлний шилдэг заах арга зүй»;
- «Буриад хэл дээрх шилдэг уран бүтээл».
Буриад улсын төрийн тэргүүний жил тутмын шагналын тухай тогтоол
Распоряжение АГиП РБ от 03.06.2024 № 102