Буриадад чацаргана жимснээс хүнсний нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэх инноваци боловсруулжээ
Энэ арга нь хэт авианы боловсруулалтад тулгуурласан байна.
Дорнод-Сибирийн Удирдлага, Технологийн Улсын их сургуулийн (ДСУТУИС) эрдэмтэд хэт авианы боловсруулалт ашиглаж чацарганы үрээр биологийн идэвхт нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэх инноваци боловсруулжээ. ОХУ-ын ШУ, Боловсролын яамны хэвлэлийн албанаас энэ тухай мэдээлсэн байна.
"Энэ инновацын өвөрмөц онцлог нь хэт авианы боловсруулалтын арга болон чийглэг төлөвийг нь хадгалах явдал бөгөөд үүний дүнд үйлдвэрлэлийн үйл явцыг богиносгож, бэлэн бүтээгдэхүүний технологи ажилбарын шинж чанар сайжирдаг. Чацарганы нухашны дахин боловсруулсан бүтээгдэхүүнээс боловсруулах бүтээгдэхүүнээс ийм маягаар хүнсний нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэх юм” гэж хэвлэлийн албанаас тайлбарлав.
Чацарганы нухашд суурилсан хүнсний идэвхжүүлсэн нэмэлт бүтээгдэхүүнийг урьдчилан сэргийлэх-эмчилгээ, хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг дэмжих зорилгоор болон гоо сайхны болон үнэртний бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд ашиглах боломжтой байна. Тэжээллэг бодисууд болон хүнсний эдийн агууламж өндөр байдал нь уг хүнсний нэмэлтийг мал аж ахуйн нэмэлт тэжээл үйлдвэрлэлд мөн чухал бүрдэл хэсэг болгох боломж олгоно”.
"Чацарганы нухшийг идэвхжүүлснээр түгээмэл ашиглагддаг бусад аргуудтай харьцуулахад флавоноидууд, токоферолууд, каротиноид, амин дэмүүд зэрэг биологийн идэвхт бодисуудын агуулгыг 7 хүртэл хувиар нэмэгдүүлдэг байна. Үүний зэрэгцээ чацарганы идэвхжүүлсэн нухаш 27 хувиар ахиу хүнсний эд агуулдаг тул бүтээгдэхүүний чийг болон тослогийн бүтцийг тогтворжуулна. Идэвхжүүлэлтийн дүнд хүнсний нэмэлт бүтээгдэхүүний ус болон тослогийн холбогч чанар тухай бүрдээ 14 болон 20 хувиар нэмэгдэж, энэ нь улмаар хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн явц дахь технологийн тодорхойлолтууд сайжрахад нөлөөлдөг”.
Хүнсний нэмэлт бүтээгдэхүүн гаргаж авах үйл явц нь хэт авианы боловсруулалт, нойтон бүтэц гаргаж авах, хатаах, нунтаглах гэсэн дөрвөн шаттай. "Чацарганы түүхий эдийн ийм биет боловсруулалтын дүнд микробиологийн аюулгүй байдал дээшилнэ. Нухашийг нойтон төлөвт дарсанаар биологийн идэвхт чанар нь нэмэгдэнэ. Ингэснээр ферментийн идэвхжүүлэлтийн үе шат гүйцэлдэж,үүний нөлөөн дор үрнүүд хөөн томорч исдэг. Дараа нь чацарганы идэвхжүүлсэн нухагийг 14 хувийн чийглэгтэй болтол хатааж, бутална”, - гэж энэ аргачлалыг боловсруулагчдын нэг, ДСУТУИС-ын “Ургамлын түүхий эдээс бүтээгдэхүүн болосвруулах” тэнхимийн эрхлэгч, профессор Анна Золотарева тайлбарлажээ.
Буриадын Сэлэнгийн районд чацаргана тариалдаг бөгөөд 2023 онд энд жилдээ 50 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай чацаргана жимс боловсруулах үйлдвэр ажиллаж эхэлсэн юм.